Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “би буруугүй ээ, ямар ч хэрэг хийгээгүй ээ” л гэж байна

2026-08-17
by

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрсөн долоодугаар сарын 05-нд эх орондоо ирсэн. Ирээд нам жим, үзэгдэж харагдахгүй байсан тэрбээр Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн баяр наадамд очиж, ирсэн гэдгээ баталж байв. Хэвлэлүүд ч түүний амыг асуусан. Учир нь сүүлд АНУ-ын Хууль зүйн яамнаас дэлгэсэн Ж.Эйпштейнтэй холбоотой 3.5 сая файл дотор Ц.Элбэгдоржийн нэр дурдагдсан юм.

Тэгвэл тэр өнөөдөр /2026.08.17/ дахин олны өмнө гарч, АТГ-ын үүдэнд мэдээлэл өгөөд цааш оров. Гэхдээ сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулсангүй. Өөрийн ярихыг хүссэнээ л ярилаа.

Түүний хэлж буйгаар өөртэй нь холбоотой хэргүүд бүгд шалгагдсан. Хэрэгсэхгүй болсон. Сүүлийн хэрэг зохиомол. Улс төрийн шалтгаантай гэж үзээд мөн хэрэгсэхгүй болгосон. 2024 оны сонгуулийн өмнө хэрэг зохиож, олон улсын хууль сахиулах байгууллагуудын олон улсын байгууллага руу нэрийг нь явуулсан байсан зэрэг тайлбарыг өгч байна. Өөрөөр хэлбэл “би буруугүй ээ, хэрэг хийгээгүй” л гэж байгаа хэрэг.


Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгч байхад сүүлийн хоёр жил нь Авлигатай тэмцэх газраас тодорхой асуудлуудаар асууж тодруулж ажиллаж байсан. Мэдээж хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой. Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд буусны дараа мөн таван жил тодорхой асуудлуудаар шалгасан. Нийтдээ долоон жил шалгасны дараа эдгээр шалгасан зүйлүүд дээр хууль зөрчсөн зүйл алга. Хэрэг тогтоогдохгүй байна гэж хэргийг хүчингүй болгосон. Дараа нь хилийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийг мөн шүүх хуралдаж хүчингүй болгосон.

Шүүх хуралдаж хүчингүй болгоод та энэ олон улсын үйл ажиллагаа, өөрийнхөө хийх ажилд оролцоод явж болно гэсэн учраас явсан.

Хүмүүс ойлгохдоо хэрэг үйлдээд гараад явчихсан, одоо буцаж ирж байгаа гэж ойлгодог. Намайг долоон жил хангалттай шалгасан. Ер нь төрийн өндөр албан тушаалд байсан улсуудтай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагынхан асуух шалгах зүйлүүд нээлттэй байх ёстой гэж би хувьдаа боддог.

Дараа нь 2023 оны есдүгээр сард Стэнфордын их сургуульд ажиллахаар уригдаж явсан. Одоогоор би 10 гаруй олон улсын байгууллагад ажилладаг. Өнөөдөр нээгдэж байгаа СОР-ын үйл ажиллагаатай холбоотой миний хамтарч ажилладаг гурван ч байгууллагын төлөөлөл ирчихсэн байгаа. Ийм зүйл болсон. Дараа нь 2024 оны сонгуулийн өмнөхөн миний нэрийг ашигласан гүтгэлгүүд их явсан. Тэр үеэр шүүх дээр зохиомол хэрэг шүүгч рүү өгч олон улсын хууль сахиулах байгууллагуудын олон улсын байгууллага Интерпол руу миний нэрийг авуулсан байгаа. Тэр байгууллага нь үзээд шалгаад энэ бол улс төрийн шалтгаантай юм байна аа гэсэн.

Тэгээд Монгол Улсын Засгийн газраас, манай хууль сахиулах байгууллагаас өгсөн хүсэлтийг хүчингүй болгосон. Шүүхийн талаасаа ч, олон улсын байгууллага талаасаа ч юм байгаагүй. Олон улсад хамгийн нээлттэй, ил тод явдаг хүмүүсийн нэг нь би. Хаана юу хийж явж байгаагаа үргэлж хэлж, ярьдаг. 2023 оны есөн сараас гэхээр одоо бараг гурван жил болох гэж байна. Энэ хооронд ямар нэг хууль зөрчсөн асуудал байхгүй. Өмнө нь АТГ-аас утасдаад өнөөдөр /2026.08.17/ нэг ирээч гэсэн. Орж асуултад хариулчхаад СОР17 руу явна. Өмнөх хэргийг сэргээсэн энэ тэр гэж юм хэлээгүй.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

12 хоног үргэлжлэх СОР17 талуудын бага хурал эхэллээ

Next Story

Нийтийн эрх ашгийг сөрдөг, дуртай руугаа ноцдог, халддаг, харанхуй тэмцэгчдийг ТӨР давраасан

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20