Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ.
Тодруулбал,
Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20 адуу,
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 100 саяар үнэлэгдэх 5 адуу,
Сангийн сайд З.Мэндсайхан 313,
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн 523.6 саяар үнэлэгдэх 71 адуу,
Батлан хамгаалахын сайд Д.Батлут 110 адуу,
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир 6 адуу,
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат 60 саяар үнэлэгдэх 25 адуу,
Эрчим хүчний сайд Б.Найдалаа 9 адуутай гэж тус тус мэдүүлжээ.
Засгийн газрын гишүүд дундаас хамгийн олон адуутай нь З.Мэндсайхан сайд. Түүний араас Д.Батлут, Г.Тэмүүлэн нарын сайд нар бичигдэж байна.