Өвөл угаасаа хүйтэн болдог, Ерөнхий сайд аа

2026-08-21
by

Өчигдөр /2026.08.21/ Засгийн газар мэдээлэл хийхдээ бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэнэ гэж мэдэгдсэн. Ингэснээр иргэдээ үнийн өсөлтөөс, бага орлоготой иргэдээ инфляцаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаална. Стратегийн нөөцүүдийг тодорхой түвшинд тогтворжуулна гэв. 

Хоржоонтой нь Ерөнхий сайд “Хүйтэн өвөл болно, дотоод эв нэгдлээрээ давна” гэх.

Ер нь өнөөдрийн нөхцөл байдал, иргэдийн амьдрал ямар түвшинд байна вэ. Тэд мэдрээд, мэдээд энэ төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн байх. Гэхдээ иргэдийн амьдрал төсөөлснөөс нь хэд дахин дор байгаа болов уу. Учир нь эрх баригчид амьдралаас тасраад удаж байна. Нийгмийн сүлжээний хөөс дагаж попорсоор “живлээ”.

УИХ, Засгийн газрын гишүүдийн хэд нь төрийн ордон, хотын төв, амьдардаг орд харшаасаа холдож хотынхоо нөгөө захад очиж хардаг бол. Тэнд л жинхэнэ амьдрал буцалдаг биш үү. 

Уулын орой, жалга судаг бараадсан хашаагүй, тог цахилгаангүй, хоног өдрөө яая гэж байгаа олон мянган өрх бий. Ажил хийдэг, зүгээр суудаггүй, зүтгэсээр байдаг ч амьдрал нь дээшилдэггүй олон гэр бүл, залуучууд байна. Дэлгүүрүүдийн өрийн дэвтэр улам зузаарч, иргэдийн хэтэвч нимгэрч байна. Өдөр тутмынхаа хүнсийг ширхэглэж, граммлан авч байгаа нь ч бодит үнэн. 

Ердийн таваг хоол, ширхэг өндөг, кг төмс, жижиг талх, гурил, будаа, махны үнэ хэд дахин өссөн билээ. Нэг тор хэдэн төгрөгт дүүрч, нэг айл тэр хүнсээр хэд хоног амьдарч байгаа бол.

“Тансаг хэрэглээ бүр үгүй болсон. Дундаж давхарга гэж байхгүй болсон”. Энэ бол иргэдийн үг.

Өнөөдөр нэг литр Евро 92 бензиний үнэ 4960 төгрөгт хүрлээ. Дизель болон АИ-92 бензиний үнэ дагаад нэмэгдэхгүй гэх баталгаа алга байна. Учир нь хомсдол нүүрлэсэн, иргэд олон цагаар урт дараалалд хүлээсэн хэвээр. 

Үүнийг дагаад хүнс, барааны үнэ дахин нэмэгдэх нь цаг хугацааны асуудал болов уу. Такси, тээвэр ч мөн адил. Нэмээд үйлчилгээний газруудыг мартаж болохгүй. Ийм байхад иргэддээ дотоодын эв нэгдэл тулгаж, дахиад тэвчээрэй гэх нь хэр зохилтой вэ!

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

АЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон Э.Галбадрал гэж хэн бэ, хэний хүн бэ

Next Story

Г.Дамдиннямын бодож, бодож олсон шинэ санаа: Шатахуун авахдаа цаг захиална

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20