УИХ дахь хөл нүцгэн гишүүн О.Амгаланбаатар

2026-09-23
by

УИХ дахь хөл нүцгэн гишүүн О.Амгаланбаатар. Тэр “нэг эрийн гурван наадам” зохион байгуулж, өөрөө хөл нүцгэн очсон анхны хүн. 

Үүнийхээ өмнө Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлэхдээ, “Улсын баяр наадмаар ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам зохион байгуулна” гэдэг агуулгаа тусгасан байлаа. 

Өөрөөр хэлбэл,  нэг хүн бөхөө ч барилдана, хурдан морио ч унана, сураа ч харвана гэсэн. Мэдээж дэмжигдэлгүй унасан тул, тэр хүслээ гүйцээж өөрөө зохион байгуулсан нь энэ байв. 

Мөн “Дөргөний эрэг дээрх 247” буюу ганц бие малчдын чуулга уулзалтыг Говь-Алтайн засаг дарга байхдаа анхлан санаачилсан. Энэ мэтчилэн О.Амгаланбаатарын сэтгэдэг, сэддэг сонин зүйлс ганц, нэгээр хэмжигдэхгүй. 

Саяхан л гэхэд өөрийнхөө зургийг хэвлэж дээр нь наасан цаасан ууттай жимс, нэрээ бичүүлсэн шаазан аяга зэргийг тараасан байна. 

Цаад санаа нь бол тойргоо усалж, сонгогчдодоо өөрийгөө мартагнуулахгүй байх үйлдэл. Нөгөө талаар малчдыг жимс, аягаханаар хуурчхаж болдог гэдэг ядмаг арга. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлээр гишүүд ямар үйл ажиллагаа явуулахыг хориглох эсэхийг хязгаарлаж өгсөн байгаа ч дээрх агуулгыг багтаагаагүй байна. Өөрөөр хэлбэл гишүүд ямар нэг байдлаар сонгогдсон тойрогтоо, иргэдэд “бэлэг” өгч болдог байх нь. Нөгөө талаараа хуулийн цоорхой мэт харагдаж байна. 

Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулиар, мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлбэл хууль бус сурталчилгаа хэмээн үзэж, хориглодог.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

11 сар 2026
М Т W Т F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Previous Story

Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Next Story

Засгийн газар: Гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж, бодитойгоор дэмжиж, эрх ашгийг нь хамгаална

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын Баасан гарагийн /2026.11.13/ чуулган эхэллээ. Одоогоор чуулганы системд 95 гишүүн ирцээ бүртгүүлэн, 75.4 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Гэвч системд бүртгүүлээгүй чуулганы танхимд орж