Иргэн иргэнээ хохироосон жагсаал

2026-10-02
by

Иргэд “Туйлдаж гүйцлээ” хэмээн жагсаж байна. Харин саарал ордон дахь эрх баригчид, төрийн өндөр сэнтийд залрагчид хамраа ч цухуйлгасангүй. Нэг талаараа тэд нэр, нүүргүй гэдгээ мэдэж, айж байгаа. Товчхондоо эрх ашиг, албан тушаал, мөнгө гуравт сохорсон тэд гарах хаалгаа олохгүй байна.

Харин иргэд зүгээр л цалингаараа амьдарч болдог, хөдөлмөр үнэлдэг, улс нь татвар нэрийн дор дарамталдаггүй, боломжийг нь хулгайлдаггүй тайван амьдралыг хүсдэг. Зун, намар дамнан үргэлжилсэн бензиний хомсдол, түүнийг дагасан үнийн хэт хөөрөгдөл харин өнөөдрийн нөхцөл байдалд хүргэв. 

“Жагсаал бүрийн цаана захиалагч эзэн бий” гэдэг шиг хардлага мэдээж хөвөрч байна. Өчигдрийн тухайд “Херо энтертайнмент”-ийн захирал, найруулагч Б.Баатар уг жагсаалыг зохион байгуулсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тасралтгүй урслаа. 

Жагсаалыг анзаарвал “сайн сайхныг эсэргүүцнэ” уриатай явдаг лайвчид, дүрүүд цөөнгүй харагдсан. Жагсаал бүрд очиж, олны анхаарлыг татаж, үймүүлэн талцуулж явдаг тэд аль ч жагсаалыг төлбөртэй гэж хардуулж чаддаг шидтэй. Өчигдөр ч үүргээ гүйцэтгэв бололтой. 

Жагсагчдын тухайд төв зам хааж, эсэргүүцлээ илэрхийлсэн нь буруу байв. Түргэний тэрэг саатаж, эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт очиж чадахгүй гацсан иргэд хохирлоо. Жагсахаас ч чухал ажилтай, нэг л өдөр зогсвол ар гэр нь хэцүүдэх шалтгаантай олон хүн хохирлоо. Өөрөөр хэлбэл иргэд иргэдээ л хохироолоо. Төрийн ордноос хэн ч гарч ирээгүй. Тиймээс жагсах бол төв талбайдаа цуглаж, тайвнаар үзэл бодлоо илэрхийлж, тууштай, эмх цэгцтэй байх чухал байна. 

Нөгөө талд гэм зэмгүй цагдаагийн алба хаагчид руу дайрч, биед нь халдаж, үг хэлээр доромжилж буй үйлдэл олон давтагдав. Тэд бол ажлаа хийж байгаа, иргэн таны төлөө, эх орныхоо аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн хүмүүс. Жагсахыг эсэргүүцэж биш, шаардлагатай тохиолдолд хуулийн дор аюулгүй байдлыг тань хамгаалж байгаа нь тэр юм. 

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Усны онцгой хамгаалалтын бүсэд барилга барихыг хориглох зохицуулалт тусгуулахаар хуулийн төсөл боловсруулжээ

Next Story

О.Цогтгэрэл: Гурван шатны шүүхээс гэм буруутай гэж тогтоосон этгээдэд хоёр ч удаа төсвөөс байр өгсөн нь тун харамсалтай 

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

О.Цогтгэрэл: Гурван шатны шүүхээс гэм буруутай гэж тогтоосон этгээдэд хоёр ч удаа төсвөөс байр өгсөн нь тун харамсалтай 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан таалал төгсөөд 28 жил өнгөрлөө. 1998 оны аравдугаар сарын 2-ны энэ өдөр Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг

Усны онцгой хамгаалалтын бүсэд барилга барихыг хориглох зохицуулалт тусгуулахаар хуулийн төсөл боловсруулжээ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Б.Мөнхсоёл тэргүүтэй УИХ-ын гишүүд Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Үндсэн хуулийн

Л.Мөнхбаясгалан: 9 их наяд төгрөг картелуудаар дамжин Г.Дамдинням сайд руу шилжиж байна

АН-ын 4:11 мэдээллийн хөтөлбөрөөр тус намын гишүүн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан тодорхой асуудлуудаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг Монгол Улсын нефтийн