О.Цогтгэрэл: Гурван шатны шүүхээс гэм буруутай гэж тогтоосон этгээдэд хоёр ч удаа төсвөөс байр өгсөн нь тун харамсалтай 

2026-10-02
by

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан таалал төгсөөд 28 жил өнгөрлөө. 

1998 оны аравдугаар сарын 2-ны энэ өдөр Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг гэртээ халдлагад өртөж, 36 насандаа амиа алдсан билээ. 

Жил бүрийн энэ өдөр ард түмэн болон улс төрчид түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ дагуу АН-ын удирдлагууд болон иргэд түүний хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 

АН-ын дарга О.Цогтгэрэл “С.Зориг агсны хэрэг гарснаас хойш 28 жил өнгөрлөө. Энэ хугацаанд С.Зориг агсны хэрэг бол зөвхөн улс төрийн ашиг хонжоо хайдаг, улстөрчид биесээ буруутгадаг арга хэрэгсэл болоод хувирчихсан байгаа нь тун харамсалтай. АН-ын зүгээс тус хэргийг нээлттэй болгох ёстой, шаардлагатай тохиолдолд УИХ-ын сонсголууд явуулах ёстой гэх байр суурийг судалж байгаа. Мэдээж мөрдөн байцаалттай холбоотой хууль зүйн асуудлууд байгаа. Гэхдээ 28 жил өнгөрчихсөн хэргийг бид аль болох нээлттэйгээр ярих ёстой гэсэн байр суурьтай байна. Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэгт холбогдон шалгагдаж байсан Т.Чимгээд төсвөөс байр өгсөн асуудлыг олж мэдсэн.  Монгол Улсад гурван шатны шүүхээс гэм буруутай гэж тогтоосон этгээдэд хоёр ч удаа төсвөөс байр өгсөн асуудал бол харамсалтай л санагдаж байна. С.Зориг агсны хэрэг дээр АН-аас Ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа” гэх мэдээллийг өгсөн юм.     

Эргэн сануулахад, уг хэрэгт иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг яллагдагчаар татан, гэм буруутайд тооцож, 2017 оны наймдугаар 4-ний өдөр Улсын дээд шүүхээс тус бүр 20 жилийн хорих ял оноосон байдаг. Гэвч  2021 оны тавдугаар сарын 14-нд шинээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн УДШ гурван шатны шүүхийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаасан. Ийнхүү 2023 онд Нийслэлийн прокурорын газар хэрэгт цугларсан нотлох баримт хангалтгүй, гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй нөхцөл байдалтай гэж үзэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. 

Тэгвэл Хотын дарга асан Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар иргэн Т.Чимгээд 2021, 2025 онд тус бүр 2 өрөө орон сууц олгож байсан баримт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дэлгэгдээд байгаа юм. 

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Иргэн иргэнээ хохироосон жагсаал

Next Story

Танилц: МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелээгүй амлалтууд

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Иргэн иргэнээ хохироосон жагсаал

Иргэд “Туйлдаж гүйцлээ” хэмээн жагсаж байна. Харин саарал ордон дахь эрх баригчид, төрийн өндөр сэнтийд залрагчид хамраа ч цухуйлгасангүй. Нэг талаараа тэд нэр, нүүргүй

Усны онцгой хамгаалалтын бүсэд барилга барихыг хориглох зохицуулалт тусгуулахаар хуулийн төсөл боловсруулжээ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Б.Мөнхсоёл тэргүүтэй УИХ-ын гишүүд Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Үндсэн хуулийн

Л.Мөнхбаясгалан: 9 их наяд төгрөг картелуудаар дамжин Г.Дамдинням сайд руу шилжиж байна

АН-ын 4:11 мэдээллийн хөтөлбөрөөр тус намын гишүүн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан тодорхой асуудлуудаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг Монгол Улсын нефтийн