Г.Дамдинням: Намайг, ЗГ-ыг огцруулаад шатахууны асуудал шийдэгдэнэ гэвэл шууд больчихмоор байна

2026-10-02
by

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, “Монгол Улс сард дунджаар 75 мянган тонн АИ92 төрлийн шатахуун хэрэглэдэг бөгөөд өнгөрөгч наймдугаар сард 54 мянган тонн, есдүгээр сард 62 мянган тонн АИ92 бензин хилээр оруулж ирсэн. Харин аравдугаар сард 78 мянган тонн шатахууныг Хятад улсаас авахаар болсон тул харьцангуй тайван байх болов уу. Яг ийм нийлүүлэлтийн шок үүссэн үед энгийн үеэсээ хоёр дахин их шатахуун нийлүүлээд ч шок арилдаггүй.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр хоногийн өмнө экспортын захиалгаа нууцлах зарлиг гаргасан. ОХУ нь манай улсын нефтийн хэрэглээний 97 хувийг дангаараа нийлүүлдэг орон. Тус улсад томоохон хэмжээний 34 нефт боловсруулах үйлдвэр байдгийн 24 нь нэгээс дээш удаагийн дроны бөмбөгдөлтөд өртчихсөн. ОХУ дотооддоо Евро 2,3 төрлийн болон найруулсан шатахуун хэрэглэхийг хориглодог байсан. Гэтэл уг хоригоо чөлөөлчихсөн. Тус улсад Евро2 буюу АИ92 төрлийн шатахуун үйлдвэрлэдэг ганц л үйлдвэр байдаг нь Ангарскийн нефть химийн компани юм. Тус үйлдвэрээс АИ92 төрлийн шатахууныг Монгол болон Киргизстан улс л авдаг байсан. Гэтэл энэ бүтээгдэхүүнийг одоо дотооддоо хэрэглэдэг болж эхэлсэн гэсэн үг. Өмнө нь бидэнд сардаа 70 орчим мянган тонныг өгдөг байсан бол одоо 50 гаруй мянган тонныг л өгч байна. 

Бид энэ жилдээ багтаад 150 мянган тонн шатахууны сав ашиглалтад оруулж, 45 хоногийн нөөц хадгалах боломжийг бүрдүүлнэ. Яг ийм хямралын үед иргэдийн худалдан авалт 2-3 дахин өсдөг. Энгийн үед өдөртөө 1000 тонн АИ92 шатахуун хэрэглэдэг байсан бол одоо өдөрт 1700-1800 тонныг нийлүүлээд ч шок арилахгүй байна. 

Өчигдөр БНХАУ нефтийн бүх бүтээгдэхүүний экспортыг хориглох шийдвэр гаргачихлаа. Гэхдээ бид хэрэглээнийхээ нэлээдгүй хэсгийг авахаар захиалгаа өгчихсөн. Үргэлжлүүлээд БНХАУ-ын талтай ажиллана. Удахгүй бас Сингапур, Беларус улсад ажиллана. Ний нуугүй хэлэхэд хүссэн хэмжээгээр биш юмаа гэхэд боломжит хэмжээгээр, мянга мянган тонн гэхгүй олж ирж байгаа. Нэг зүйлийг тодорхой хэлье. Засгийн газар бензин зардаггүй. Бид бензин олж ирэхэд нь хувийн хэвшилд бүх талаар тусалж байгаа. Бүх боломжит бодлогын дэмжлэгийг үзүүлж байна. Үйлдвэрээс ачигдаад Монгол Улсын хилээр орж ирэх хүртэл нь чөлөөлөлт хийж байна. Өмнө нь татан авалт хийхэд 7 хоног шаардагддаг байсан бол одоо гурав хоногийн дотор хилээр оруулж ирж байна.  

Шагийн бензин болон шатахуун олгохгүй байгаа ААН-үүд дээр хууль хяналтын байгууллагууд болон Монополын эсрэг байгууллага ажиллах ёстой. Жагсаж байгаа ард иргэдийн тавьж буй, дотооддоо шийдэж болох шаардлагыг Засгийн газар мэдээж хүлээж авна. Гэвч гадаад эх үүсвэрээс хамааралтай шокийн асуудалд ямар ч арга алга. Бид шатахуун үйлдвэрлэдэггүй, зардаггүй. Шатахуун бол бүх улс оронд стратегийн бүтээгдэхүүн. Уг нь хувийн хэвшлүүд нь үйлдвэрлэдэг ч үйлдвэрлэгч орны Засгийн газар бүх эрх мэдлийг барьдаг. Аль улсад хэдэн тонныг хэзээ зарах зарахгүйг тухайн орны Засгийн газар нь л шийддэг. Өмнө нь бол зүгээр очоод, үйлдвэртэй нь яриад шатахуун авчихдаг байсан. Одоо тийм боломжгүй болчихсон. 

Манай улсад 200 гаруй импортын эрхтэй компани байгаагаас 14 нь л шатахуун оруулж ирж чадаж байна. Засгийн газар импортын эрхийн асуудал дээр нээлттэй байгаа. 

ОХУ, Украйны дайны ажиллагаа хэзээ намжих вэ, ОХУ дахь нефт боловсруулах үйлдвэрүүдийн засварын ажил хэзээ дуусах вэ, дроны халдлага хэзээ зогсох вэ гэдгээс энэ гадаад эх үүсвэрээс хамааралтай шатахуун нийлүүлэлтийн шок хамаарна. Намайг болон Засгийн газрыг огцруулаад шатахууны асуудал шийдэгдэж, дэлхий дахинд үүссэн дайн байлдаан зогсоно гэвэл шууд больчихмоор байна. Миний хувьд боломжит бүх чадлаараа ажиллаж байгаа” гэлээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Танилц: МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелээгүй амлалтууд

Next Story

Н.Учрал Засгийн газраас явах дараагийн сайдаар Д.Батлутыг нэрлэв

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

О.Цогтгэрэл: Гурван шатны шүүхээс гэм буруутай гэж тогтоосон этгээдэд хоёр ч удаа төсвөөс байр өгсөн нь тун харамсалтай 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан таалал төгсөөд 28 жил өнгөрлөө. 1998 оны аравдугаар сарын 2-ны энэ өдөр Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг

Иргэн иргэнээ хохироосон жагсаал

Иргэд “Туйлдаж гүйцлээ” хэмээн жагсаж байна. Харин саарал ордон дахь эрх баригчид, төрийн өндөр сэнтийд залрагчид хамраа ч цухуйлгасангүй. Нэг талаараа тэд нэр, нүүргүй

Усны онцгой хамгаалалтын бүсэд барилга барихыг хориглох зохицуулалт тусгуулахаар хуулийн төсөл боловсруулжээ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Б.Мөнхсоёл тэргүүтэй УИХ-ын гишүүд Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Үндсэн хуулийн