Төрд хэрэггүй хүн

2026-10-12
by

Дорнод аймгийн Халхгол суманд дөрөв хоногийн өмнө гарсан түймрийг өнөөдөр цурамд оруулсан тухай Онцгой байдлын ерөнхий газар мэдэгдлээ. Товчхондоо одоог хүртэл бүрэн унтраагүй байна.

Уг түймрийн галыг Мобикомнынхон тухайн бүс нутагт алдсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд буй. Тодруулбал, хийсэн ажлаа хүлээлгэж өгөх үйл ажиллагаанд оролцох, шалгах, цаашид сайжруулах боломжийг судлах, газар орны нөхцөл байдалтай танилцах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч түймрийн шалтгаан болсон гэж тайлбарлажээ.

Харин тэдэнтэй хамт явсан УИХ-ын гишүүн У.Отгонбаяр одоогоор ямар ч мэдэгдэл хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл гавьяаг нь үүрэлцчихээд яваад өгсөн бололтой. Өнөөдөр тэр Сүхбаатар аймгаас нүүр номынхондоо шинэ долоо хоногийн мэнд дэвшүүлжээ.

Нөмрөгийн дархан цаазат газар гурав хоног шатахад тэр цахим хуудастаа лав түймэртэй холбоотой цэг ч тавиагүй байна.

У.Отгонбаяр бол энэ парламентад анх удаагаа сонгогдсон сул гишүүдийн нэг. Тэр чуулгандаа сууж харагдах ч асуулт асуух, үг хэлэх гэдгийг бараг мэдэхгүй. Манлайлал, оролцоо байхгүй “хэлгүй” гишүүдийн нэг. Эл асуудал дээр ч яг л чуулгандаа сууж буй мэт байлаа, тэр. Товчоор бол төрд хэрэггүй хүн ажээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Ерөнхий сайд эдийн засгийн эерэг дохионуудыг танилцуулав

Next Story

Б.Түвшин УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдлоо

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20