Хуульч О.Батхүү гараашийн нэг хувийн татварын хүчингүй болгох нийтийн өргөдөл санаачилж, иргэдийн гарын үсгийг цахимаар цуглуулж эхэлсэн. Одоогоор тус өргөдөлд 42,854 иргэн гарын үсэг зураад байна.
Тэрбээр, гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө биш. Манайх шиг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай хотод гарааш тансаг хэрэглээ гэхээсээ илүү автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Мөн түгжрэлд нөлөөтэй гэдэг үндэслэлээр санаачилжээ.
Өргөдөлд гарын үсэг зурах хугацаа 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусах бөгөөд энэ хугацаанд 100,000 иргэн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцүүлэх боломж бүрдэх юм.
Гарын үсэг зурахыг хүсвэл: https://e-zasag.mn/proposals/938