З.Энхболд, Н.Алтанхуяг хоёрын ярьсан ижил агуулга

2026-10-29
by

Ерөнхийлөгчийн сонгууль ойртож, нэр дэвших боломжтой улстөрчдөд чөдөр тушаа болох зүйлийг давуу эрхтэй талаас хийж байна гэх агуулга хөндөгдсөөр байна. Хамгийн ойрын хоёр жишээ бол Зандаахүүгийн Энхболд, Норовын Алтанхуяг нар.

Өчигдөр Дээд шүүхээс З.Энхболдын гэх хэргийг эцэслэн шийдэж, Давж заалдах шатны шүүхээс өгсөн 40 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээжээ. Харин Н.Алтанхуягийн хувьд гурав цагаатсан ч хэрэг нь хоёр дахь удаагаа буцаад байна.

Тэд энэ тухайгаа юу ярив.

З.Энхболд: Маш харамсалтай. Дээд шүүхийг арай ийм шийдвэр гаргачихгүй байх гэж бодож байсан. Хамгийн гол нь ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшчихнэ гээд зохион байгуулалттайгаар нэр дэвших боломжийг хааж байгаа юм байна. Ингэх явцдаа ямар ч гэм зэмгүй хүнийг хэлмэгдүүлж, яллаж болдогийг харуулж байна. Энэ их буруу уршигтай жишиг тогтож байгаа.

Таны хамаатан садан, хэн нэгний ажилладаг компанийг төрөөс ямар нэгэн давуу эрх олж авсан гэж үзээд “чи нөлөөлсөн байж таараа, нотлох шаардлагагүй. Хамаатан садан нь учраас чамд өглөө” гэдэг ийм сонин хэрэг зохиосон. Энэ жишгээр хэдэн арван мянган төрийн албан хаагч яг адилхан ял авахад бэлэн болсон байна. 1937 оны хэлмэгдүүлэлттэй төстэй.

Н.Алтанхуяг: Надтай холбоотой гэх хэрэг хоёр дахь удаагаа буцлаа. Дээд шүүхээс нэг, сая Нийслэлээс нэг буцчихсан. Нийслэлээс буцсан учир анхан шат дээр очно. Анхан шатнаас Нийслэл буюу давах гэдэг юм. Тэгээд Дээд шүүх гээд дахиад нэг бүтэн явах ийм л процесс руу түлхчихлээ. Хэрэг буцаахыг уг нь хориглочихсон шүү дээ, хуулиар. Хэрэг хийсэн гэдгийг нь нотол, чадахгүй бол цагаатга, буцаахгүй гэдэг болчихсон.

Тэгвэл яагаад хууль зөрчөөд буцаагаад байгаа вэ гэхээр ял өг л гэсэн агуулга яваад байна гэсэн үг. Миний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд горилоод, горьдоод байсан юм алга. Ер нь нэр дэвшээд үзэлцээд, жаахан юм хийчих юм сан гэж бодож байгаа. Одоо бол жаахан горьдлого тасарч байна. Би УИХ-ын гишүүн, бүрэн эрхтэй байгаа л даа. Шүүхийн таван шатаар ороод гурав цагаатаж, хоёр буцчихсан. Эндээс намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гээд буцаагаад байна уу гээд ойлгочихсон байгаа.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа

Next Story

Д.Амарбаясгалан сэтгүүлзүйн салбарыг боловсноор шүүмжиллээ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20

Ерөнхийлөгчийн хаус захиалсан гэх байршилд амины, нийтийн орон сууц хэдээр үнэлэгдэж байна вэ

ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга өчигдөр мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчийг “Бага тэнгэр”-т 1.2 тэрбумаар амины орон сууц захиалсан гэж мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн хаус захиалсан тус

“Найзуудын сугалаа”-ны учир

УИХ-ын гишүүн Э.Болормаа, О.Батнайрамдал нарын явуулсан гэх сугалаа ямар учиртай вэ. Тэд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн 78 сум, хоёр тосгоноос хүсэлтээ ирүүлсэн хүмүүс