Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

2026-10-30
by

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв.

Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах чадамж, хэрэгцээний цогц үнэлгээ хийх чиг үүрэг бүхий мэргэжлийн хамтарсан зөвлөл байгуулна гэлээ. Энэ хүрээнд салбарын сайд Т.Аубакирын хэлсэн үг анхаарал татаж байна.

Түүний хэлж байгаагаар,

Тухайлсан айлуудаар орж хөдөлмөр эрхлэх чадвартай хэр нь хөдөлмөр эрхлэхгүй, орлогоо өсгөхийг хичээхгүй байгаа шалтгаан, нөхцөлийг нь тодорхойлох гэнэ. Өөрөөр хэлбэл энэ харилцааг дээр дурдсан хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж, оруулж иржээ.

Aйлуудад очиход хөдөлмөр эрхлэх насны залуучууд байдаг ч хөдөлмөр эрлэхгүй байна. Энэ нь ажил олдохгүй учраас хийхгүй байгаа зүйл биш. Хөдөлмөр эрхлэх эрмэлзэл тэнд байна уу гэдэг л асуудал гэв.

Тиймээс тухайн хүний хөдөлмөр эрхэлдэггүй шалтгааныг асууж, тодорхой болгож, ажлын байранд зуучлах дасгалжуулагч багш, “көүч”-тэй болгох аж.

Мөн тэрбээр,

“Мэдээж эрмэлзэлтэй, гараад ажил хийгээд дэвжиж, дээшилж байгаа маш олон хүн бий. Нөгөө талд үе дамжсан ядуурал бий болсон. Бодит байдлыг нуугаад ярихгүй байж болохгүй” гэсэн юм.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Next Story

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20