Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Н.Учрал, З.Мэндсайхан нарыг өрөөндөө дуудаад Оюу толгойн ногдол ашгийг тухай бүрд нь иргэдэд бэлнээр тараах саналтай байгаагаа хэлсэн.
Тухайн үед Н.Учрал, З.Мэндсайхан нарын байр суурь ил гараагүй. Харин өчигдөр Засгийн газрын хэд, хэдэн гишүүн эсрэг байр суурьтай байгаа илэрлхийлэв. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах боломжгүй, олон эрсдэлтэй гэсэн.
Тэгвэл хэн, хэн Ерөнхийлөгчийнхөө эсрэг дуугарч чадав.
Нэг, Шадар сайд Н.Номтойбаяр.
Би Засгийн газрынхаа байр суурь дээр зогсоно. Дээрээс нь Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд голлон санаа зовж байгаа ажил бол эрчим хүч, дулаантай холбоотой асуудал.
Хоёр, Сангийн сайд З.Мэндсайхан.
Засгийн газрын байр суурь маш тодорхой байгаа. Эдийн засаг руу 3 их наядыг тараана гэдэг бол инфляц дор хаяж 2-3 хувь өснө. Энэ бол эргээд эдийн засаг, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө. Сайнгийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй ээ гэдэг байр суурьтай байгаа.
Гурав, Шадар сайд Т.Доржханд.
Иргэдийн Байгалийнхаа баялгийн орлогоос бид хүртэх ёстой гэдэг энэ зүйл дээр үндэслээд энэ мөнгө бол иргэдийн л мөнгө. Одоо л өгөх ёстой гэдэг популизмийг хаах л хэрэгтэй.
Дөрөв, Боловсролын сайд Л.Энх-Амгалан.
Шууд орж ирсэн мөнгийг шууд иргэдэд бид зөндөө л хуваарилсан шүү дээ. Тэгээд иргэд яг юу хожсон бэ.