Туулын хурдны замын трассыг өөрчилж, Яармагийн гүүрнээс 22-ын товчоо хүртэл хурдны зам барина

2026-11-04
by

Хотын дарга Б.Пүрэвдагва алдарт Туулын хурдны замтай холбоотой мэдээлэл өглөө. 

Тодруулбал, цаашид Туулын хурдны зам гэсэн ойлголт байхгүй бөгөөд оронд нь трассыг нь өөрчилж, баруун гарц буюу Наадамчдын гүүрнээс 22-ын товчоо хүртэл 14.3 км, зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөжээ.

Ингэхдээ бургас хядахгүй, Туул голын экосистемд халдахгүй, байгаль орчныг сүйтгэхгүйгээр төслөө хэрэгжүүлэх аж. 

Тус трассыг сонгосон шалтгаанаа 

  • Иргэд наадмаар Хүй-7 руу явахад дунджаар 4-8 цаг түгжирдэг,  
  • 16 аймаг руу явахын тулд хотын баруун тал руу гардаг, 
  • Аливаа гамшиг, осол гарвал баруун гарц буюу Сонсголонгийн зам дээр түгжрээд дуусах эрсдэлтэй гэж тайлбарласан юм.

Хотын дарга Б.Пүрэвдагва: 

Хууль хүчний байгууллагуудаас Туулын хурдны замтай холбоотой асуудлаар тодорхойлолт авсан. Туулын хурдны замын төслийн сонгон шалгаруулалтад оролцсон гурван хүнд эрүүгийн хэрэг үүссэн. Гэхдээ тухайн гэрээний хэрэгжилтийг үргэлжлүүлэх эрхийг нийслэлд олгоод байгаа. Туулын хурдны замын төсөл дээр шалгараад байсан “China Hyway” компани нь яг зам талдаа чадвартай, чансаатай, нөөцтэй компани. Нэгэнт гэрээ хийгээд нэг нь захиалагч, нөгөөх нь гүйцэтгэгч болчихсон тохиолдолд гэрээний хүрээнд өөрчлөлт хийж, түгжрэлийн асуудлыг шийдэх үр ашигтай трасс руу буюу баруун гарцыг 2027 онд барих төлөвлөгөө гаргасан. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч компанид урьдчилгаа хэлбэрээр олгосон гэх 500 тэрбум төгрөгийг шинэ трасс буюу баруун гарцын бүтээн байгуулалтад зарцуулна. 

Мөн Эмээлтээс Өлзийт хороолол орох 12 км замыг 2027 онд барьж эхлэх аж.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

11 сар 2026
М Т W Т F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Previous Story

Дүүжин тээврийн 98 кабин тус бүрд 750 кг жинтэй ачаа хийж, хүчтэй савлуулах туршилт хийж байна

Next Story

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэлээ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хөрөнгийг хурааж, бүх насаар нь хорих өргөдөл санаачилжээ

Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж 100 сая төгрөгөөс дээш бол бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдөл санаачилжээ.