Б.Мөнхтамир: Цаашид шатахуун тасрахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье

2026-11-03
by

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Шатахууны шуурхай штаб мэдээлэл хийлээ.   

ОХУ-ын Ангарск нефтийн үйлдвэрээс аравдугаар сард захиалсан 57 мянган тонн шатахуунаас 51 мянган тонн нь ирсэн бол үлдсэн 6,000 тонн шатахуун замдаа явж байна. Хятад улсаас захиалсан 8,000 тонн авто бензин бүгд орж ирсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 шатахууны 10 хоногийн, дизель түлшний  28 хоногийн, онгоцны түлшний 36 хоногийн нөөцтэй байна.  

ОХУ-аас арваннэгдүгээр сарын захиалгыг нэмэгдүүлж, 70,000 тонн болгосон. Мөн Казахстанаас 3,000 тонн, Хятадаас 8,000 тонн, Солонгосоос 12,000 тонн буюу нийт 92,000 тонн шатахууны захиалгыг баталгаажуулаад байна. Өөрөөр хэлбэл, 11-р сард Монгол Улсын энгийн хэрэглээнээс 20 мянган тонн илүү бензин захиалжээ. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир “Шатахуун нөөцлөх савыг эрчимтэй нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт “Шинэ эрин” ХХК-ий барьж буй 16,000 метр.куб шатахуун нөөцлөх сав ашиглалтад ороход бэлэн болсон. Шатахууны савыг нэмэгдүүлэх нь нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх чухал алхам юм.  Мөн Улаанбаатар Төмөр замд 200 орчим вагон шатахуун буюу 6-8 хоногийн хэрэглээний нөөц бэлэн байна. ОХУ, БНХАУ, БНСУ-тай хийж буй хамтын ажиллагааны хүрээнд  шатахуун тасрахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Тиймээс заавал оочирлох шаардлагагүй боллоо. 

Мөн энгийн АИ-92 авто бензинийг Евро92, АИ-95 хэмээн зарж байна гэсэн гомдол ирж байгаа. Гомдлын дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас тогтмол шалгалтууд хийж байна. Гэхдээ энгийн АИ-92 авто бензинийг Евро92 гэж зарах ямар ч боломж байхгүй. Шуурхай штабаас гарсан Монополын эсрэг газар, АҮЭБЯ-ны Хяналтын газар, Ашигт малтмал, газрын тосны газар, НЗДТГ-ын хамтарсан Ажлын хэсэг тогтмол шалгалт хийж байгаа. Энэ хүрээнд  хилээр орж ирж буй шатахууны төрлийн бүтээгдэхүүнүүдээс авсан дээж, буулгалт, ШТС-ын орлого зарлагын мэдээллийг нэгдсэн системд оруулахаар ажиллаж байна” гэлээ.  

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

11 сар 2026
М Т W Т F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Previous Story

Засгийн газар Ерөнхийлөгчийн үгэнд орвол нэг удаагийн хууль санаачилна

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Бэлэн мөнгө тараах Ерөнхийлөгчийн “поп” санал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхантай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шууд шилжүүлэх ёстой гэх байр сууриа илэрхийлжээ. 

Зам, тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтохын гэрээс 7,030,000 төгрөгийн шатахууны талон олджээ

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Насантогтоход өнгөрсөн есдүгээр сард шүүхээс таван жилийн хорих ял ногдуулсан. Тэгвэл АТГ-аас шалгалтын явцад илэрсэн