Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж 100 сая төгрөгөөс дээш бол бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдөл санаачилжээ.
Тус өргөдөлд одоогоор 27,785 иргэн гарын үсэг зураад байна. Хэрэв 30 хоногийн хугацаанд 100,000 иргэн гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэгдэж боломж бүрдэх юм.
Иргэн Б.Болдбаатар өргөдөл санаачилсан шалтгаанаа,
“Төрийн албан хаагчид төрийн дээд, дунд, доод шат ялгаагүй авлига албан тушаалын гэмт хэрэг хийсэн ч ялгүй үлдэж, татвар төлөгчид болон улсыг маш их хэмжээгээр хохироож байна. Төрдөө үнэнчээр ажилладаг албан хаагч гэж байхгүй боллоо. Их хэмээний авлига авсан ч 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрөх нь энэ төрлийн гэмт хэргийг улам дэвэргэж, өөгшүүлж байна гэж” тайлбарлажээ.