Ардчиллын зарчмаас ухарсандолоо хоног

2026-11-13
by

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 36 жил болж буй ч энэ долоо хоногт ардчиллын суурь зарчмаас ухарсан, олон нийтийн итгэлийг сулруулах хэд хэдэн үйл явдал өрнөлөө.

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн боловсруулж буй Үндсэн хууль дахь нэмэлт, өөрчлөлт

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж буйгаа зарлалаа. Уг төсөлд дараах зургаан чиглэлийн өөрчлөлтийг тусгахаар төлөвлөжээ.

  • Хуулийн ангилал, батлах саналын босго: Хуулийн ангилал, төрлийг тодорхой болгож, тэдгээрийг батлахад шаардагдах саналын босгыг тогтооно.
  • Хөдөлмөр эрхлэх эрх, хөдөлмөрлөх үүрэг: Иргэн хөдөлмөр эрхлэх эрхтэй байхаас гадна хөдөлмөрлөх үүрэг хүлээх зохицуулалтыг тусгаж, халамжийн бодлогыг оновчтой болгох.
  • Хос нийслэл: Хос нийслэлтэй байх асуудлыг тусгаж, Хархорин хотыг түүхэн нийслэлийн статустай болгоно.
  • Нутаг дэвсгэрийн нэгж: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг нэгтгэн шинэчилнэ.
  • Ерөнхийлөгчийг сонгууль: 2033 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлаас сонгодог тогтолцоонд шилжинэ.
  • Сонгуульд санал өгөх үүрэг: Монгол Улсын иргэн сонгуульд заавал санал өгөх үүрэгтэй байх зохицуулалтыг тусгана.

Эдгээрээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зохицуулалт олон нийтийн дунд хамгийн их шүүмжлэл дагуулж байна. Төрийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх ардчиллын суурь зарчмын дагуу иргэд Төрийн тэргүүнээ ямар нэгэн шат дамжлагагүйгээр шууд сонгох эрхтэй. Гэтэл уг эрхийг хязгаарлаж УИХ-аас сонгодог болох нь нэг намын ноёрхлыг бэхжүүлж, иргэдийн улс төрийн оролцоог хумих эрсдэлтэй юм.

ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах журмын шинэчлэлт

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) гишүүнийг сонгон шалгаруулах журмыг 2026 оны аравдугаар сарын 26-нд шинэчлэн батлахдаа өмнө нь тавигдаж байсан хэд хэдэн чухал хязгаарлалтыг цуцалжээ. Тухайлбал, сүүлийн таван жилд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх гэсэн шаардлагыг хассан нь хүний эрхийн байгууллагын хараат бус, бие даасан байдалд эргэлзээ төрүүлж, иргэдийн итгэлийг алдах алхам боллоо.

Журмын шинэчлэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.

“Фүлхэм” клубийн гэрээ ба олон улсын арбитрын маргаан

Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байхдаа “Go Mongolia” үндэсний брэндийг сурталчлах зорилгоор Английн Премьер лигийн “Фүлхэм” клубтэй 2024–2025 оны улирлыг хамарсан нэг жилийн гэрээ байгуулсан. Нийт хоёр сая ам.доллар (ойролцоогоор 1.5 сая фунт стерлинг)-ын үнийн дүнтэй уг гэрээний үлдэгдэл төлбөр болох нэг сая ам.долларыг Засгийн газар төлөөгүйгээс тус клуб Монгол Улсын Засгийн газрыг олон улсын Арбитрын шүүхэд өгөөд байгаа юм.

Төрийн хариуцлага, ил тод байдалд эргэлзээ төрүүлж, иргэдийн улс төрийн оролцоо, сонгох эрхийн хүрээнд өөрчлөлт хийхээр хөндсөн эдгээр үйл явдал Монголын ардчилсан засаглал бэхжиж байна уу, эсвэл эсрэгээрээ суларч байна уу гэсэн асуултыг дагуулж байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

11 сар 2026
М Т W Т F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Previous Story

Эрүүгийн ял авч байсан хүн ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшлээ

Next Story

Ирэх жил нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх боломжууд

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын Баасан гарагийн /2026.11.13/ чуулган эхэллээ. Одоогоор чуулганы системд 95 гишүүн ирцээ бүртгүүлэн, 75.4 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Гэвч системд бүртгүүлээгүй чуулганы танхимд орж

Ч.Номингийн “Фулхэм” багтай байгуулсан гэрээний улмаас үүссэн 6.5 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг татвар төлөгчид төлж болзошгүй

Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байхдаа “Go Mongolia” үндэсний брэндийг олон улсад сурталчлах зорилгоор Английн Премьер лигийн “Фүлхэм” клубтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байдаг. Гэвч