Бизнес эрхлэгчид ахмад настныг ажлын байраар хангавал ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө. Энэхүү журам 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
УИХ-ын өнөөдрийн /2026.11.13/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай болон дагалдах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгүүдийг хийж, төсвийг эцэслэн баталсан.
Ирэх оны төсвийн бодлогын хүрээнд бизнес эрхлэгчид болон иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой хэд хэдэн шинэчлэлтийг тусгажээ. Тухайлбал,
1. Гарааны бизнесийг дэмжих зорилгоор эхний гурван ажилтны ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 36 сарын хугацаанд чөлөөлнө.
2. Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, зөвхөн нэг ажлаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлнө.
3. Бизнес эрхлэгчид ахмад настныг ажилд авбал нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх боломжтой болох аж.