“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав

2026-04-15
by

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт мэдээлэл өгөх цахим хуралд тус аймгаас оролцлоо. Хуралд 21 аймаг, нийслэл, 300 гаруй сум, дүүргийн удирдлагууд оролцож байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалтыг зохион байгуулж, үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү арга хэмжээний өмнө Монгол Улсын Засгийн газраас 2026 онд баримталж ажиллах эдийн засаг, нийгмийн бодлого, салбарын бодлого чиглэлээр аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагуудад нэгдсэн ойлголт өгөхөөр энэхүү цахим уулзалтыг зохион байгуулж байгааг ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Раднаасэд тэмдэглээд, өмнө нь аймаг, нийслэлийн удирдлагуудын хүрээнд мэдээлэл солилцдог байсан бол энэ удаад аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагууд, хэлтэс, агентлагийн дарга, ажилтнуудад мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэж байгааг тодотгов. Төрийнбодлого, ажил үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, ил тод нээлттэй хүрэх ёстойг анхаарууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн байдал, 2025 онд хүрсэн амжилт болон 2026 онд Засгийн газраас баримталж ажиллах бодлого, зорилт, тэргүүлэх чиглэлүүдийн талаар товч мэдээлэл өглөө. Ингэхдээ “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний талаар товч танилцуулаад, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй хүргэж орлого, амьжиргааг хамгаалах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн оролцоог оновчлох, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллах ёстой гэлээ.

Цахим хурал дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 5-нд ЗГХЭГ, АҮЭБЯ, БОУАӨЯ, ХХААХҮЯ салбарын бодлого, чиглэлээ танилцуулж, мэдээлэл хийнэ. Яамд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, орон нутгийн удирдлагууд нэгдсэн ойлголтод хүргэх зорилго бүхий цахим хурлын дараа буюу энэ сарын 15-нд нэгдсэн зөвлөлгөөн зохион байгуулж, Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өгөх юм.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ

Next Story

Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгаж, хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20