Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгаж, хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ

2026-04-15
by

”Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн эхэллээ.

14 дэх удаагаа болж буй тус тэмцээнд 5800 шатарчин оролцсоноос, шигшээ тэмцээнд эрэгтэй 108, эмэгтэй 40, нийт 148 шатарчин шалгарч тунаж үлдээд байна. Анхан шатны сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны арван хоёрдугаар сарын 06-07-нд, хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 20-21-нд болжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар шигшээ тэмцээний нээлтэд оролцож, үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар, Монголын шатрын холбооноос оюуны спортыг түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч байна. Шатар сонирхогч хүүхэд, залуусын тоо нэмэгдэж байна. Цаашид шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт багтааж, хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна” гэлээ.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхны тэмцээнд 50 орчим шатарчин оролцож байсан бол өдгөө цар хүрээ нь өргөжиж, оролцогчдын тоо тогтмол нэмэгдэж байна.

Энэ тэмцээнд 1800-2000 хүртэлх чансаатай, цол аваагүй 25-аас дээш насны шатарчид оролцох дүрэмтэй. Амжилт гаргаж, эхний гурван байрт шалгарсан шатарчдад Спортын дэд мастер цол олгодог, 14 жилийн хугацаанд 26 шатарчин улсын цолтой болжээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав

Next Story

“Замын-Үүд”-ийн чөлөөт бүсийг цэгцлэхэд Засгийн газар онцгой анхаарна

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20