Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна

2026-04-15
by

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, цэгцлэх зорилгоор өнөөдөр /2026.02.13/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллав.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 12.6 сая тонн нөөцтэй Хуст уулын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Уг орд нь ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн түүхий эдийн хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой юм.

Төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргүүлэх, нээлттэй сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгав. Мөн цогцолбор байгуулах газрыг яаралтай тусгай хэрэгцээнд авахыг Дархан-Уул аймгийн удирдлагуудад үүрэг болгов. Төслийн үр дүнд 1200 ажлын байр бий болох юм.

Засгийн газар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д валютын нөөц нэмэгдүүлэх хүрээнд 117.0 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг өгсөн. Харин тус компани жилийн гүйцэтгэлээр 173.3 сая ам.доллар төвлөрүүлжээ. Мөн 28.4 мянган тонн ган бүтээгдэхүүн, 2.4 сая тонн төмрийн хүдрийн баяжмал буюу экспортыг 2024 оноос 2.3 дахин нэмэгдүүлжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Валютын нөөц нэмэгдүүлэх даалгаврыг давуулан биелүүлж, эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн компанийн хамт олонд талархал илэрхийлье. Цаашид хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, нөөц нэмэгдүүлэх үүрэг өгч байна. Мөн үйлдвэрийн концесс тойрсон маргаан Улсын дээд шүүхээр эцэслэгдэж, гэрээг цуцалсан Засгийн газрын шийдвэр хуульд нийцсэн гэж үзсэн учраас ажил урагшлуулахад ямар ч гацаа саад байх ёсгүй” гэж хэллээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 33.0 мянган тонн байхаар төлөвлөснөөс 33.6 мянган тонныг үйлдвэрлэж, 102 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Уул уурхайн олборлолтын хэмжээ 2024 онтой харьцуулахад 1.3 сая тонноор өссөн байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

6 сар 2026
М Т W Т F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Previous Story

БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав

Next Story

Оюу Толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

МАН-ын үнэмлэхүй ялалт Н.Учралын Засгийн газрын дэмжлэгийг баталгаажуулж, сөрөг хүчнүүд ирэх сонгуульд орон нутагт төвлөрөх ёстойг харууллаа

Аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураалт ням гараг (2026.06.21)-т амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү нөхөн сонгуулийн үр дүн нь эрх

Улс төрчдийн “дарга” хүүхдүүд

“Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг томилохоор нэр дэвшүүллээ” гэх мэдээлэл гараад буй. Энэ томилгоог 6 сарын 23-нд эцэслэн баталгаажуулна.

Засгийн газрын хуралдаанаас онцлох нь

Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 37 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал,  Хэд хэдэн онцлох асуудал байгаагийн нэг нь Төрийн нууцад байсан зарим