Эрчим хүчний салбарын нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар холбогдох албаныханд үүрэг өгөв

2026-04-15
by

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.03.01) эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар холбогдох албаныхантай уулзаж, үүрэг өгөв. 

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар шорооны ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлж, өрөмдлөг хийж эхэлсэн талаар танилцууллаа. Төлөвлөгөөний дагуу ирэх дөрөвдүгээр сарын нэгэнд станцын барилгын ажлыг эхлүүлнэ гэв.  

Мөн Баянгийн 660 мВт-ын цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл зэрэг асуудлуудаар мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл танилцууллаа. 

Ерөнхий сайд эрчим хүчний салбарын найдвартай, тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд энэ сард багтааж танилцуулахыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болголоо.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

6 сар 2026
М Т W Т F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Previous Story

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Эзэн Богд Чингис хааны алтан шүтээнд хүндэтгэл үзүүллээ

Next Story

Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

МАН-ын үнэмлэхүй ялалт Н.Учралын Засгийн газрын дэмжлэгийг баталгаажуулж, сөрөг хүчнүүд ирэх сонгуульд орон нутагт төвлөрөх ёстойг харууллаа

Аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураалт ням гараг (2026.06.21)-т амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү нөхөн сонгуулийн үр дүн нь эрх

Улс төрчдийн “дарга” хүүхдүүд

“Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг томилохоор нэр дэвшүүллээ” гэх мэдээлэл гараад буй. Энэ томилгоог 6 сарын 23-нд эцэслэн баталгаажуулна.

Засгийн газрын хуралдаанаас онцлох нь

Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 37 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал,  Хэд хэдэн онцлох асуудал байгаагийн нэг нь Төрийн нууцад байсан зарим