Налайх дүүргийн эрүүл мэндийн төв болон дулааны станцын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо

2026-04-16
by

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүрэгт (2026-03-22) ажиллаж, дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Ерөнхий сайд эхлээд тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга, эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалтай танилцсан. Дүүргийнхээ 42 мянган хүн амд үйлчилдэг тус төв амбулатори, хэвтэн эмчлүүлэх тусламж, яаралтай тусламж, эх, барих, хүүхдийн тусламж эмчилгээ үзүүлдэг, эрүүл мэндийн хоёрдугаар шатлалын эмнэлэг юм.

1954-1987 онд баригдсан, тус тусдаа байршил бүхий хэд хэдэн барилгатай, зарим барилгад нь мэргэжлийн хяналтаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Налайх дүүрэг нь авто замын огтлолцолд байрлалтай учраас осол гэмтлийн шалтгаант тусламж багагүй хувийг эзэлдэг, яаралтай тусламжийн ачаалал өндөр ажээ. Тус дүүргийн удирдлагууд Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх төсөл”-д хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд дүүргийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр иргэдэд ойр, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг эрчимжүүлэх хэрэгтэйг тэмдэглэлээ.

Гадаадын зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэх боломжийг судлан Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх” төслөөр Налайх дүүргийн хүн амын хэрэгцээ шаардлагад үндэслэн шинэ эмнэлгийн барилгыг төлөвлөн шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.

Мөн дулааны дулааны шугам сүлжээ, цахилгааны дэд станцын өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын сүлжээ барихад шаардлагатай хөрөнгийг олон улсын банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр 2026 онд шийдэх боломжийг судлан Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Дулааны станцын техник, технологи нь хуучирч, үр ашиггүй ажиллаж байгаа нь дүүргийн хамгийн том бэрхшээл болжээ.

Налайх дүүргийн Дулааны станц нь 1995 онд ашиглалтад орсон, гурван зуухтай. 46.2 Гкал/ц хүчин чадалтай бөгөөд одоо холбогдсон хэрэглэгчдийн ачаалал 48.6 Гкал/ц болж, шинээр хүлээгдэж буй хэрэглээ нь 11.9 Гкал/ц байна.

Эрчим хүчний яамнаас өгсөн мэдээллээр дулааны станцын өргөтгөл шинэчлэлт, шинэ эх үүсвэр барих ТЭЗҮ-д таван зуухтай, нийт 216 МВт-ын хүчин чадалтай дулааны станцыг 100.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих тооцоо хийгджээ. 2026 оны улсын төсөвт Налайх Дулааны шинэ эх үүсвэр барих эхний ээлжийн төсөл, арга хэмжээг 55.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгагдсан байна.

Уулзалтын үеэр Налайх дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дүүргийн удирдлагууд танилцууллаа. Тус дүүрэг уул уурхай болон аялал жуулчлалын чиглэлээр хөгжих боломжтой бүс нутаг. Эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэхэд дүүргийн удирдлага санаачилгатай, хамтран ажиллахыг Ерөнхий сайд уриаллаа.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

6 сар 2026
М Т W Т F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Previous Story

Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов

Next Story

Г.Занданшатар: Монгол улс 45 жилийн хугацаанд сансар судлалын салбарынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж ирлээ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

МАН-ын үнэмлэхүй ялалт Н.Учралын Засгийн газрын дэмжлэгийг баталгаажуулж, сөрөг хүчнүүд ирэх сонгуульд орон нутагт төвлөрөх ёстойг харууллаа

Аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураалт ням гараг (2026.06.21)-т амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү нөхөн сонгуулийн үр дүн нь эрх

Улс төрчдийн “дарга” хүүхдүүд

“Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг томилохоор нэр дэвшүүллээ” гэх мэдээлэл гараад буй. Энэ томилгоог 6 сарын 23-нд эцэслэн баталгаажуулна.

Засгийн газрын хуралдаанаас онцлох нь

Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 37 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал,  Хэд хэдэн онцлох асуудал байгаагийн нэг нь Төрийн нууцад байсан зарим