Г.Занданшатар: Монгол улс 45 жилийн хугацаанд сансар судлалын салбарынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж ирлээ

2026-04-16
by

Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойг тохиолдуулан “Сансрын хамтын ажиллагаа” агаар сансрын технологийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Батлан хамгаалах яам (БХЯ), Шинжлэх Ухааны Академи (ШУА), Олон улсын сансрын холбооны байгууллага “Интерспутник”, Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO) хамтран (2026-03-22) зохион байгууллаа. Тус хуралд сансрын нисэгч, хошууч генерал, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа, Ази тивийн анхны сансрын нисэгч, Вьетнам Улсын Зэвсэгт хүчний баатар, генерал Фам Туан, БНХАУ-ын анхны сансрын нисэгч, генерал Ян Ливэй нар болон Элчин сайд нар, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд тус арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ “Өнөөдрөөс 45 жилийн өмнө Монгол Улсын иргэн “Союз-39” хөлгөөр эх дэлхийгээсээ хөөрч, түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ. Ингэснээр Монгол Улс өөрийн иргэнийг сансарт нисгэсэн дэлхийн арав дахь, Ази тивийн хоёр дахь улс болсон юм. Монгол Улс 1981 оны түүхэн суурин дээрээ тулгуурлан 45 жилийн хугацаанд сансар судлалын салбарынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж ирлээ. Манай улс 1970-аад оны сүүлчээс “Интеркосмос” хөтөлбөрт нэгдэн оролцож, улмаар 1979 онд “Интерспутник” байгууллагын гишүүн болж, 2008 оноос Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага “APSCO”-д нэгдсэнээр олон улсын хамтын ажиллагааны хүрээг шат дараатайгаар өргөжүүлсэн юм” гэлээ.

Монголын эрдэмтэд сансрын физик, анагаах ухаан, зайнаас тандан судлал зэрэг чиглэлээр судалгаа, туршилтын ажлуудыг хөгжүүлж, хиймэл дагуулын холбоо, сансрын өгөгдлийн хэрэглээг бодит салбаруудад нэвтрүүлэх суурийг бүрдүүлж ирлээ.

Монгол Улс сансрын бодлогыг зөвхөн цаасан дээр байлгаж болохгүй. Бодитой ажилладаг институц, орчин үеийн шаардлагад нийцсэн эрх зүйн орчин, шинжлэх ухаан, технологи, өгөгдлийг шийдвэр гаргах түвшинтэй холбосон нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх ёстой.

Энэхүү олон улсын хурал, түүний хүрээнд хийгдэж буй хамтын ажиллагааны хэлэлцээрүүд, судалгаа, сургалт, залуу мэргэжилтнүүдийг дэмжих хөтөлбөрүүд нь энэ зорилгыг бодит ажил хэрэг болгох чухал алхам болно гэдгийг Ерөнхий сайд онцлоод Монгол Улсын Засгийн газар энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийллээ.

Сансрын технологи бол өнөөдөр алс холын салбар биш, харин орчин үеийн хөгжлийн салшгүй дэд бүтэц болсон. Хүний нөөц, шинжлэх ухаан, инновацид чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, мэдлэгт суурилсан хөгжлийг бодитоор урагшлуулах нь бидний тэргүүлэх зорилт гэдгийг тэмдэглэв.

Хүн төрөлхтөн сансар огторгуйг эзэмшиж эхэлсэн түүхэн амжилт болон Монгол Улсын сансар судлалын салбарын бахархалт түүхийг мөнхжүүлэх зорилготой “Сансарт хүн анх ниссэний 65 жил, Монгол хүн сансарт ниссэний 45 жил” сэдэвт маркийн нээлт боллоо.


Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв болон дулааны станцын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо

Next Story

Зөвлөлдөх санал асуулгын Техникийн хяналтын комиссыг байгууллаа

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20