Shopping cart

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм. Энд уншигчид улс төр, нийгэм, эдийн засаг, технологи зэрэг олон чиглэлийн мэдээг нэг дороос авах боломжтой.

  • Хаяг: Сүхбаатар дүүрэг 1-р хороо 9-20 тоот
  • Утас: 88037813
4 сар 2026
М Т W Т F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
TnewsTnews
Мэдээ

Зөвлөлдөх санал асуулгын Техникийн хяналтын комиссыг байгууллаа

Email :4

Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүйн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлээд байгаа. 

Зөвлөлдөх санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулна гэж Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан. Энэ дагуу 9 хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөлдөх зөвлөлийг байгуулагдаж, гуравдугаар сарын 18-наас үйл ажиллагаагаа эхлээд байна. 

Тус зөвлөлийн гуравдугаар хуралдаан өнөөдөр болж, Техникийн хяналтын комиссын бүрэлдэхүүн болон ажиллах журмыг баталлаа. Энэхүү комисс нь Зөвлөлдөх санал асуулгын асуулт, санал асуулга явуулах зохион байгуулалт, үйл явц Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан зарчим, журмын дагуу явагдсан эсэх маргааныг шийдвэрлэх талаар санал боловсруулах чиг үүрэгтэйгээр ажиллах юм. Тус комиссын ажиллах журмыг Зөвлөлдөх зөвлөлийн 2026 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.

Зөвлөлдөх санал асуулгын Техникийн хяналтын комиссын гишүүнээр “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын захирал Т.Амарзаяа, МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлалын тэнхимийн профессор Ж.Төртогтох, “Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга О.Батболд нарыг сонгожээ.

Хариу үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбаруудыг * гэж тэмдэглэсэн болно..

Холбоотой нийтлэл