МАН-ын гучийн бүлэг 34-ийнх болж, Үндэсний эвслийн гишүүдийг “урвуулжээ”

2026-09-18
by

Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайдын томилгоог танилцуулах өчигдрийн чуулган ирц хүрээгүй шалтгаанаар ирэх долоо хоног руу “шидэгдсэн”. Ирц бүрдээгүй гол шалтгаан МАН-ын дотоод хуваагдлаас үүдэлтэй байв.

МАН-ын удирдах зөвлөл хуралдсаны дараа генсек нь “манай нам дотооддоо хуваагдсан асуудал байхгүй” гэж мэдэгдсэн. Гэтэл түүний хэлсэн худал болохыг үдээс хойших чуулганы ирц баталчхав.

30-ийн бүлгээс Д.Амарбаясгалан, Э.Болормаа, Б.Тулга, С.Лүндэг, Л.Оюун-Эрдэнэ, М.Ганхүлэг, Ж.Ганбаатар, О.Батнайрамдал, Н.Алтаншагай, С.Амарсайхан, А.Ариунзаяа, М.Энхцэцэг, О.Саранчулуун, Ц.Идэрбат нар ирсэнгүй. Үүн дээр томилолттой яваа хэдэн гишүүн нэмэгдэнэ.

Мөн ирцийг харвал Үндэсний эвслийн Н.Номтойбаяр тэргүүтэй дөрвөн гишүүн тэдэнтэй нэгджээ. Учир нь Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа, М.Сарнай, А.Ундраа нар чуулганаа таслав.

Ээлжит бус чуулганы өмнө гучийн бүлэг Булган аймагт уулзах үеэр Н.Номтойбаяр очсон. Хэрхэн нэгдсэн бэ гэдэг эндээс маш тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл МАН-ын гучийн бүлэг 34-ийн бүлэг болж, өргөжөөд байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

11 сар 2026
М Т W Т F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Previous Story

МАН-ын 30-ийн бүлгийнхэн, АН-ынхан ирцдээ орохгүй байгаа тул чуулганы ирц хангагдахгүй байна

Next Story

УИХ-ын чуулган хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын Баасан гарагийн /2026.11.13/ чуулган эхэллээ. Одоогоор чуулганы системд 95 гишүүн ирцээ бүртгүүлэн, 75.4 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Гэвч системд бүртгүүлээгүй чуулганы танхимд орж