Б.Пүрэвдагва дээрх зөвшилцөл Занданшатарыг тойргоос гаргав уу?

2026-05-19
by

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулснаар түүний халааг хэн авах, шинэ хотын даргыг нэр дэвшүүлэх, томилох үйл явц өрнөж эхэлсэн. Одоогоор МАН-ын Нарийн бичгийн дарга, тус намын дэргэдэх Социал Демократ Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч Д.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудал идэвхтэй яригдаж байна. Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах нь хэн нэг улстөрчийг сонгох, дэмжих үйл явцаас гадна улс төрийн намууд, тэр дундаа эрх баригчдын дотоод ардчиллыг харуулах чухал үйл явц юм. Өөрөөр хэлбэл, хэнийг нэр дэвшүүлэх нь МАН-ын нийслэлд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр цаашид хэрхэн тогтвортой хэрэгжиж, биелэлт ямар түвшинд хангагдах вэ гэдэгт урьдчилсан хариулт болно. Харин том улс төр талаас нь харвал, энэхүү томилгооны процесс нь МАН-ын дарга Н.Учрал нам дотроо бүрэн хүлээн зөвшөөрөгдөж чадаж байгаа эсэхийг харуулах нэгэн чухал ажиглалт болох юм. Ерөнхий сайдын баг ч Д.Пүрэвдагвыг дараагийн хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг ил тод дэмжиж байна. Тэгвэл нэр дэвшихээр яригдаж буй тэрээр нөгөө талаараа Ерөнхийлөгчийн хүргэн, намын дарга Н.Учралын ойрын хүрээлэл төдийгүй Д.Амарбаясгалантай сайн харилцаатай дундын хувилбар юм. Тэгвэл уг нэр дэвшүүлэлтээс улбаалан МАН-ын удирдлага Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжихгүй байгаа юу гэх асуултыг бий болгож байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

Next Story

Хотын даргыг хэн огцруулах эрхтэй вэ?

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20