Монгол Улсад 6 жилийн хугацаатай томилогддог ямар ямар албан тушаал байдгийг та мэдэх үү?

Зургаан жилээр “дархлагдсан” албан тушаалууд 

2026-05-27
by

Монгол Улсад 6 жилийн хугацаатай томилогддог ямар ямар албан тушаал байдгийг та мэдэх үү?

Монгол Улсын Үндсэн хууль болон бусад салбар хуулиар төрийн алба, улс төр, шүүх эрх мэдлийн байгууллагуудад 6 жилийн хугацаатай томилогддог, сонгогддог хэд хэдэн чухал албан тушаал бий. Үүнд:

1. Монгол Улсын Ерөнхийлөгч:

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгодог болсон.

2. Үндсэн хуулийн цэцийн гишүүд:

Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүнийг УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс тус бүр 3 хүнийг санал болгосноор УИХ-аас 6 жилийн хугацаагаар томилдог. Цэцийн даргыг гишүүд дотроосоо 3 жилийн хугацаагаар сонгодог.

3. УДШ-ийн Ерөнхий шүүгч:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7-д УДШ-ийн Ерөнхий шүүгчийг “6 жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан. Энэ дагуу өдгөө Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж буй Дамдины Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа нь 2026 оны 6 дугаар сарын 2-нд дуусгавар болох байв.

Гэвч өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн (ҮХЦ) Их суудлын хуралдаанаар Ерөнхий шүүгчийн томилгоотой холбоотой маш чухал шийдвэр гарлаа. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцээс уг хуулийн “зөвхөн нэг удаа” гэсэн хэсгийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэлээ.

4. Улсын ерөнхий прокурор ба түүний орлогчид:

Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг УИХ-тай зөвшилцөн Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар томилдог. Харин орлогч нарыг Улсын Ерөнхий прокурорын санал болгосноор, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын Ерөнхийлөгч мөн 6 жилийн хугацаагаар томилдог. Эдгээр албан тушаалыг зөвхөн нэг удаа дахин томилж болдог зохицуулалттай. 

5. Шүүхийн сахилгын хорооны гишүүд:

Шүүхийн сахилгын хорооны 9 гишүүнийг (5 шүүгч, 4 шүүгч бус гишүүн) мөн 6 жилийн хугацаагаар нэг удаа томилдог. Ингэхдээ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, УИХ-ын чуулганаар томилно.

6. Авлигатай тэмцэх газрын (АТГ) дарга, дэд дарга:

АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-аас 6 жилийн хугацаагаар томилдог бөгөөд зөвхөн нэг удаа улируулж болдог. 

7. Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч:

Монголбанкны Ерөнхийлөгч УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр УИХ-аар нэр дэвшигчийн сонсгол хийж, 6 жилийн хугацаагаар томилно.

Харин Тэргүүн дэд болон Дэд ерөнхийлөгчийг Монголбанкны Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог. 

8. Улсын Ерөнхий аудитор:

Төрийн аудитын байгууллагын тэргүүн болох Ерөнхий аудиторыг УИХ-ын даргын санал болгосноор УИХ-аас 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд зөвхөн нэг удаа улируулан томилж болно.

9. Яамны Төрийн нарийн бичгийн дарга (ТНБД):

Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлээр яамдын ТНБД-ыг улс төрийн нөлөөллөөс ангид, тогтвортой ажиллуулах үүднээс 6 жилийн хугацаатай томилдог болсон. Ингэхдээ Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлөх эрхтэй.

10. Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны дарга:

ҮСХ-ны даргыг УИХ-ын даргын санал болгосноор УИХ-аас 6 жилийн хугацаатай томилох бөгөөд зөвхөн нэг удаа улируулан томилж болно. 

11. Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-ны гишүүд:

СЕХ-ны 9 гишүүнийг (УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос 5, Ерөнхийлөгчөөс 2, Улсын дээд шүүхээс 2 хүнийг тус тус санал болгож) УИХ-аас 6 жилийн хугацаатай томилдог.

Харин СЕХ-ны дарга, нарийн бичгийн даргыг гишүүд дотроосоо сонгодог байна.

Төрийн засаглалын тогтвортой байдал, хараат бус байдлыг хангах үүднээс эдгээр албан тушаалтнуудын бүрэн эрхийн хугацааг ихэвчлэн УИХ-ын сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгөөс зөрүүлж, 6 жилээр тогтоосон байдаг аж. 

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

6 сар 2026
М Т W Т F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Previous Story

Засгийн газрын хуралдаанаас онцлох нь

Next Story

Улс төрчдийн “дарга” хүүхдүүд

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

МАН-ын үнэмлэхүй ялалт Н.Учралын Засгийн газрын дэмжлэгийг баталгаажуулж, сөрөг хүчнүүд ирэх сонгуульд орон нутагт төвлөрөх ёстойг харууллаа

Аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураалт ням гараг (2026.06.21)-т амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү нөхөн сонгуулийн үр дүн нь эрх

Улс төрчдийн “дарга” хүүхдүүд

“Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг томилохоор нэр дэвшүүллээ” гэх мэдээлэл гараад буй. Энэ томилгоог 6 сарын 23-нд эцэслэн баталгаажуулна.

Засгийн газрын хуралдаанаас онцлох нь

Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 37 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал,  Хэд хэдэн онцлох асуудал байгаагийн нэг нь Төрийн нууцад байсан зарим

Хотын даргыг хэн огцруулах эрхтэй вэ?

Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (ЗЗНДНТУХ)-иар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг