Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын мэдэгдсэнээр өнөөдрөөс /2026.08.04/ автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно. Нэг удаагийн цэнэглэлтийг 50,000 төгрөгөөр хязгаарлана, саваар шатахуун олгохгүй. Энэ зохицуулалт наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Өнөөдрийн байдлаар шатахуун түгээх станцууд АИ-92 бензинийг литр тутамд 2840 төгрөгөөр худалдаалж байна. Өөрөөр хэлбэл, жолооч нэг удаадаа 17 литр бензин авч болно гэсэн үг.
Нөгөө талд иргэдийн дунд “50,000 төгрөгөөр өдөрт хэдэн ч газраас бензин авч болох уу. Дараагийн ШТС-д очиход өөр газраас авсан үгүйг хэрхэн мэдэж, зохицуулалт хийх вэ” гэдэг асуулт, эргэлзээ үүсээд байна. Энэ хүрээнд салбар яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулсан боловч тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Mөн Ерөнхий сайдын захирамжаар шатахууны асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх, ил тод мэдээллийг бий болгох үүрэгтэй байгуулагдсан ажлын хэсэг ч хийсэн мэдээлэлдээ энэ тухай дурдалгүй өнгөрлөө.
Харин Цагдаагийн байгууллага,
“Гэмт хэрэгтэй тэмцэх олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр алба хаагч нар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна” гэлээ.