Т.Даваадалайгийн хахуульд авсан гэх 5.2 тэрбум төгрөгөөр 150 ортой цэцэрлэг барих боломжтой

2026-08-04
by

Хотын дарга асан Х.Нямбаатарын удирдлага дор ажиллаж байсан хэд хэдэн албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан билээ. Тэгвэл АТГ-т шалгагдаж байсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. 

Тодруулбал, Т.Даваадалай нь өөрийн төрсөн дүү болох “Метро” төслийн менежер Т.Мөнхдалай, “Тойрог авто зам” төслийн менежер А.Ербол болон нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Н.Б нартай бүлэглэн 5.2 тэрбум төгрөгийн хахууль авч, 16.9 тэрбум төгрөгийн тендерийн ажилд хууль бусаар давуу байдал олгосон байна. 

Т.Даваадалай нь 5.2 тэрбум төгрөгийн хахуулиа өөрийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан компаниар дамжуулан, 2025 оны 4 сарын 9-нөөс 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд авч, мөнгө угаасан гэж үзжээ. 

2026 оны байдлаар Улаанбаатар хотод  шинэ орон сууцны 1 м.кв нь  дунджаар 5.03 сая төгрөгийн үнэтэй байна. Энэ үнээр ойролцоогоор 60 м.кв байр авлаа гэж бодоход нэг байранд 301.8 сая төгрөг зарцуулах нь. Тэгвэл Т.Даваадалайгийн хахуулиар олсон гэх 5.2 тэрбум төгрөгөөр ойролцоогоор 17 өрх шинэ байртай болох боломжтой гэсэн үг.  

Бүр энгийнээр жишвэл, 5.2 тэрбум төгрөгөөр 150 ортой хүүхдийн цэцэрлэг нэгийг барих боломжтой.

Мөрдөн шалгах ажиллагаа ямартай ч дуусаж, хахууль авсан, мөнгө угаасан, давуу байдал олгосон гэх үйлдлийг нь тогтоолоо. Тэгвэл гэр бүлээрээ бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд прокурорын байгууллага нь, шүүх засаглал нь ямар ял оноож, хэр үнэн шударгаар шүүхийг харах л үлдлээ. 

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Өдөрт нэгээс олон удаа 50,000 төгрөгөөр бензин авсан эсэхийг хэрхэн тогтоох вэ 

Next Story

Автомашинд улсын дугаар олгох хязгаарлалт, орон нутгийн замын нэмэгдсэн хураамжийг цуцлах өргөдөл санаачилжээ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20