Автомашинд улсын дугаар олгох хязгаарлалт, орон нутгийн замын нэмэгдсэн хураамжийг цуцлах өргөдөл санаачилжээ

2026-08-04
by

D-Parliament сайтаар дамжуулан 20 гаруй нийтийн өргөдөлд иргэдийн гарын үсгийг цуглуулж байна. Дараах хоёр өргөдөл иргэдээс илүү дэмжлэг авчээ. 

Нэг. Түгжрэл, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах зорилгоор хоёр жилийн өмнөөс тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг зогсоосон. Өөрөөр хэлбэл улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоог 730,000 дээр барихаар тогтсон. Одоо ч тухайн тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж буй.

Тэгвэл хүчингүй болгуулахаар иргэн Д.Галсанцэрэн “Тээврийн хэргэслийн улсын дугаар олгохыг хязгаарлах журaм”-ыг цуцлах нийтийн өргөдөл санаачилжээ. 

Тэрбээр, 

“Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгохыг тоогоор хязгаарласан журам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхийг бодитоор хязгаарлаж, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна. Уг журам хэрэгжиж эхэлснээс хойш замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах үндсэн зорилго нь бодит үр дүнд хүрсэн нь тодорхой бус хэвээр байгаа бөгөөд нөгөө талаас улсын дугаарын хомсдол, автомашины үнийн өсөлт, дамлан худалдаалах нөхцөл бүрдэх зэрэг сөрөг үр дагавар үүссэн” гэж үзжээ. 

Одоогоор 17,476 иргэн гарын үсэг зураад байна. 

Хоёр. Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон. Уг шийдвэрийг гурав хоногийн өмнөөс /2026.08.01/ мөрдөж эхлээд байна. 

Шинэчилсэн тарифаар суудлын автомашины авто зам ашигласны төлбөр 100 төгрөгөөс 500 төгрөг, ачааны автомашины төлбөрийг 10,000 төгрөгөөс 20,000 төгрөг болсон. 

Харин иргэн Э.Батбаяр цуцлуулахаар нийтийн өргөдөл мөн санаачилжээ. Өргөдлийн хугацаа энэ сарын 27-ны өдөр дуусна. Өнөөдрийн байдлаар 6,937 иргэн гарын үсэг зураад байна. 

Аливаа нийтийн өргөдлийг дэмжиж 100,000 иргэн гарын үсэг зурсан тохиолдолд тухайн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх боломж бүрддэг юм. 

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Т.Даваадалайгийн хахуульд авсан гэх 5.2 тэрбум төгрөгөөр 150 ортой цэцэрлэг барих боломжтой

Next Story

Шилэн данс: АҮЭБЯ 481.9 сая төгрөгөөр гадна фасадаа шинэчилж, цонхоо засварлуулжээ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20