Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам гадна фасадаа шинэчилж, цонхоо засварлахад 481 сая 988 мянган төгрөг зарцуулжээ. Энэхүү мэдээлэл шилэн дансанд нээлттэй байршиж байна. Уг засварын ажлыг гүйцэтгэх тендерт Ц.Алтансүх захиралтай “Их Азар” ХХК шалгарчээ.
Гэрээний үнийн дүнгийн задаргааг харвал,
- Барилга угсралтын ажил 410,148,121 төгрөг
- НӨАТ 41,014,812 төгрөг
- Нормчлолын сан 738,266 төгрөг
- Техник хяналтын зардал 8,202,963 төгрөг
- Магадалшгүй ажлын зардал 8,202,963 төгрөг
- Зохиогчийн хяналтн зардал 4,101,481 төгрөг
- Зураг төсвийн зардал 9,580,000 төгрөг
- Гүйцэтгэлийн баталгаа 14,459,658 төгрөг байна гээд тавдугаар сарын 15-ны өдрөөс зургаадугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажил гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн байна.
Мөн тус яам,
- 32.5 сая төгрөгөөр найман ширхэг зөөврийн компьютер
- 38 сая төгрөгөөр хоёр ширхэг сүлжээний өнгөт принтер
- 39.5 сая төгрөгөөр есөн ширхэг суурин компьютер тус тус авсан гэж шилэн дансандаа байршуулжээ.