СОР17 бага хурлын талаар хэн юу хэлэв

2026-08-18
by

Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал хоёр дахь өдрөө манай улсад үргэлжилж байна. СОР17 бага хурал 12 хоног үргэлжилнэ. Нийтдээ 197 орны зочид, төлөөлөгчид оролцож буй. Тэгвэл энэ хурлын тухай хэн юу хэлэв.

Ерөнхий сайд Н.Учрал:

Өнөөдөр бид өөрсдөдөө нэгэн асуултыг зоригтой, нээлттэй тавих цаг иржээ. Бид их ярьж, их тунхаглаж бол чадсан. Харин үгээ үйлдэл болгож чадаж байна уу. Өмнөх хурлууд бүгд үр дүнтэй болсон ч дэлхий нийт зорилго, амлалтаар дутаагүй нь бас үнэн. Амлалтыг харин бодит үр дүн болгох нөөц бололцоо, санхүүжилт, технологи, институцийн орчин бидэнд одоо илүү хэрэгтэй байна. Тиймээс COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртайг би онцолмоор байна.


Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг:

Цөлжилт, газрын доройтол, гангийн үр дагавар бидний хувьд холын сураг бус, амьдралд бодитоор тулгарч буй асуудал, сорилт билээ. Монгол Улс энэхүү чуулганыг алив саадгүй, бүхний оролцоог хангасан, ил тод явуулахын төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргана. Та бүхний байр суурийг хүндэтгэн сонсож, яриа хэлэлцээг төвч байр сууринаас чиглүүлэн, зөвшилцөлд хүргэхийн төлөө уйгагүй зүтгэх болно


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир:

COP17 бол газрын нөхөн сэргээлтийг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог бэхжүүлэх, хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ


Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:

Олон улсын томоохон хурлын үеэр гадаад, дотоодын төлөөлөгч, оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт. Шаардлагатай үед эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэхийн тулд хүний нөөц, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг бүрэн хангаж, яаралтай тусламжийн зохион байгуулалтыг шуурхай байлгах ёстой


Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин:

“Хиймэл оюунд суурилсан “Ногоон дата төв”-ийн төслийг 2026 оны 08 дугаар сарын 25-нд танилцуулна

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Г.Дамдинням ууртай байна

Next Story

Цахилгаан хязгаарлахыг үгүйсгэхгүй гэх Т.Доржхандын үгийн цаана

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20