Цахилгаан хязгаарлахыг үгүйсгэхгүй гэх Т.Доржхандын үгийн цаана

2026-08-19
by

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд Т.Доржханд мэдээлэл хийлээ. Энэ үеэр ирэх өвөл цахилгааны хязгаарлалт хийх эсэх асуудал хөндөгдөв.

Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэнгийн хэлдгээр “өвөл болох нь тодорхой”. Үүнтэй адил цахилгаан хязгаарлах нь ч тодорхой бололтой.

Т.Доржханд хэлэхдээ,

Хүндрэл байхыг үгүйсгэхгүй. Энэ жилийн хувьд хүндрэл мэдээж байгаа. Өргөс авсан юм шиг өнөөдөр шийдэгдэх боломжгүй. Энэ жилийн өвлийн ачааллыг давахын тулд батарей хураагуур болон сэргээгдэх эрчим хүчийг аль болох нээж явж байгаа нь бодитой үнэн” хэмээн тойруулж байна.

Үргэлжлүүлэн тэрбээр,

“Би нэг л байр суурьтай байдаг. 2028-2030 онд Монгол Улс эрчим хүчний хувьд бүрэн биеэ даасан улс болно. Энэ зорилтынхоо хүрээнд ажиллаж байгаа. Үр дүн бас гарч байгаа. Анх удаа манай улсад сэргээгдэх эрчим хүчний таван байрлал дээр нээлттэй үнэ хаялцуулах худалдаа явсан.

Тэр үед маш олон хүн “худлаа, болохгүй ээ, бүтэхгүй ээ, сэргээгдэх эрчим хүч үнэтэй” гээд байсан. Гэтэл сэргээгдэх эрчим хүчний хамгийн бага үнэ нь 4.85 цент болсон. Өнөөдөр манай хамгийн сүүлд орсон нүүрсний уурхайн 1 квт нь 8.9 цент байгаа. Тэгэхээр хоёр дахин хямдхан байгаа гэсэн үг” гэлээ.

Эргээд санавал, анзаарвал тэр өмнө нь хэлж, ярьдаг байснаа тоть шиг л давтаж байна. “Үгүйсгэхгүй, өргөс авчихсан юм шиг зүгээр болчихгүй. Гэхдээ ахиц гарч байгаа” энэ мэт үгсийг давтсаар улиг болгосон.

Иргэд шатахууны хомсдолтой олон хоног нүүр туллаа. Дулаан цаг тулдаа л алхах нь алхаж, дугуйтай нь дугуйгаа унаж, гадаа ч хонож, тэвчиж тэсэцгээж байна. Энэ намар, ирэх өвөл ч шатахуун хомсдохгүй гэх баталгаа байхгүй. Үүн дээр цахилгааны хязгаарлалт нэмэгдвэл юу болох вэ. Өнгөрсөн өвөл цаг цагаар, бүсчилж цахилгаан хязгаарласан. Зарим айл лааны гэрэлд, газаар хоолоо болгож идэж байв. Тэгвэл тэр дүр зураг давтагдах магадлалтай байгааг Т.Доржханд далдуур сануулав.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

СОР17 бага хурлын талаар хэн юу хэлэв

Next Story

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан 4 шийдвэр

Сүүлд нийтэлсэн Засгийн газар мэдээ

Г.Дамдинням ууртай байна

Шатахууны хомсдол даваа гарагт шийдэгдэнэ. Хэвийн болно гэж баасан гарагт мэдэгдэж байсан АҮЭБ-ийн сайд өнөөдөр /2026.08.17/ ууртай байна. Тэрбээр долоо хоногийн өмнө ОХУ-ын Эрчим