АЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон Э.Галбадрал гэж хэн бэ, хэний хүн бэ

2026-08-21
by

Өнгөрсөн бямба гараг буюу наймдугаар сарын 15-ны өдөр Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөсөн. Сонгуульд Энхтөрийн Галбадрал, Саруулсайханы Цэнгүүн, Дарьсүхбаатарын Билгүүдэй нар нэр дэвшсэн. Санал хураалтын дүнгээр 38 настай Энхтөрийн Галбадрал тэргүүлж, тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдов. 

Ардчилсан залуучуудын холбоо одоогоос 26 жилийн өмнө, 12 дугаар сарын 07-ны өдөр үүсэн байгуулагдсан түүхтэй. Маш товчхоноор тайлбарлавал Ардчилсан Намын дэргэдэх залуучуудын улс төрийн байгууллага. Тэгвэл 2000 оноос эхлэлтэй тус холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Э.Галбадрал гэж хэн бэ, тэр хэний хүн бэ. 

Тэрбээр 1988 оны нэгдүгээр сарын 22-нд төрсөн. Одоогийн албан тушаал Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгч.

Харин өмнө нь 

  • 2009-2012 онд УИХ-ын тамгын газарт,
  • 2012-2014 онд “Мон-Атом” төрийн өмчит компанийн Стратеги, бодлогын газрын даргаар,
  • 2014-2016 онд харин гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байжээ. 

Үүний дараа 

  • 2016-2017 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч даргаар,
  • 2017-2020 онд Монгол улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар тус, тус томилогдож ажилласан байна. 

Цаг хугацааг ухраагаад харвал Э.Галбадрал Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгч байх найман жилд эдгээр албан тушаалуудыг хашсан. Харин суудлаасаа буумагц нь 2017 онд АНУ-руу томилогдсон байдаг. Далдуураа бол Ц.Элбэгдоржийн хүн гэсэн үг.

Ингээд болоогүй 2023 оны хоёрдугаар сард Лу.Гантөмөр АН-ын даргаар сонгогдох үед Э.Галбадрал түүнд зөвлөхөөр болж байв. Харин арван сарын дараа тэр АН-ын Ажлын албаны даргаар томилогдсон түүхтэй. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд өнгөрсөн долоодугаар сарын 05-ны өдөр эх орондоо ирсэн. Ирээд нам гүм байсан  тэрбээр Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд очиж, олны өмнө гарсан. Харин өчигдөр АТГ-ын үүдэнд хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, хоёр дахь удаагаа гарч ирэв. Тэрбээр, надад хийсэн хэрэг байхгүй, би буруугүй, өмнөх хэргүүд бүгд хүчингүй болсон гэх утга бүхий тайлбар хийсэн. 

Түүнийг “ирэх хоёр жилийн сонгуультай холбоотойгоор эргээд “амь” орж байна. Ардчилсан залуучуудынхаа холбоог Э.Галбадралаар дамжуулаад атгачихлаа”.

Эсвэл “холбоотой, хийсэн гэх хэргүүд нь бишдээд Монголд ирсэн” гэх таамгууд өнөөдөр ч хөвөрсөөр байна. 

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

МАН-ынхныг “чимхсэн” АН-ын бүлгийн мэдээлэл: Тэд наран дээрээс ирсэн үү, саран дээрээс ирсэн үү

Next Story

Өвөл угаасаа хүйтэн болдог, Ерөнхий сайд аа

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20