МАН-ынхныг “чимхсэн” АН-ын бүлгийн мэдээлэл: Тэд наран дээрээс ирсэн үү, саран дээрээс ирсэн үү

2026-08-20
by

Ардчилсан намын бүлгээс олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Тэд эрх баригчдын барьж буй бодлогыг шүүмжилж, өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн буруутай гэв.

АН-ын дарга О.Цогтгэрэл,

“Улс орны нөхцөл байдлыг харахад эрх баригчид иргэдэд ганцхан зүйл ярьж байгаа. Гадаад нөхцөл байдал хүнд байгаа учраас бид хэцүү байна аа гэж. Эсрэгээрээ гадаад нөхцөл байдал хамгийн таатай үед эрх баригчид ажиллаж байгаа. Ийм таатай орчин нөхцөлд харин ямар таагүй, эдийн засгийн буруу бодлогыг явуулснаас болж улс орныг доройтуулсан арван жил, доройтуулж байгаа сарууд үргэлжилж байна.

Зөвхөн сүүлийн хоёр, гуравхан сарын хугацаанд ард иргэдийн бодит орлого олон дахин буурчихлаа. Үнийн өсөлт чинь нэг дахин өсчихлөө. Инфляц арав гараад явчихлаа. Энэ дотор эмзэг бүлэг дээр очиж байгаа орлогын асуудал, хүнсний инфляц асар ихээр нэмэгдчихлээ. Нэмээд төсвийн орлого 2.5 их наядаар тасарч байна гэж байна. Төсвийн орлого тасарч байна гэдэг чинь энгийн нэг үг биш ээ. Бизнесүүд дампуурч байна гэсэн үг. Татвар төлөгчид нь төлж чадахгүй болж байна.

Өнгөрсөн долоо хоногт Монголбанк бодлогын хүүгээ нэмлээ гэсэн. Ингэснээр ААН-үүд чинь зээл, санхүүгийн эх үүсвэргүй болж дампуурна гэсэн үг. Ард иргэдийн амьдралыг байхгүй болгочихсон. Одоо ААН-үүд рүүгээ орж байна. Ийм нөхцөл байдалд улс эх орон маань орлоо. Сүүлийн хэдэн сарын хугацаанд муу засаг удах тусам юу болдогийг та бүхэн бас харж байна. Тийм учраас Ардчилсан намын бүлэг өнөөдөр зөвхөн шүүмжлэх биш, тодорхой шийдэл, тогтоолын төсөл санаачилж шууд бусаар чуулган хуралдах ёстой гэж үзэж байна.

Наран дээрээс ирсэн үү, саран дээрээс ирсэн үү. Энэ 10 жил хэн засагласан юм. Өнөөдрийн Ерөнхий сайд хаана явсан юм. Энэний өмнө УИХ-ын дарга, тэрний өмнө Эдийн засгийн хөгжлийн сайд. Тэгээд хаанаас, хэнээс ямар буруу хайцгааж байгаа эрх баригчид вэ” гэлээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

2026 оны төсвийн тодотгол: Төр бүсээ чангалж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаална

Next Story

АЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон Э.Галбадрал гэж хэн бэ, хэний хүн бэ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20