Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. Засгийн газраас “2026 оны төсвийг 1.4 их наядаар танах” төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ.
Тодруулбал,
- “Төр өөрөө бүсээ чангална, төсвөө 1,4 их наядаар хэмнэнэ,
- Урсгал зардлаас 431,4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249,5 тэрбум нийт 1,4 их наяд 38,9 тэрбум төгрөг хэмнэнэ,
- Хэмнэсэн зардлаасаа шинэ оныг хүлээж хойшлуулалгүйгээр 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний албаны цалинг жигд 50 хувиар нэмнэ,
- 475 мянган ахмад настандаа суурь буюу баталгаат тэтгэвэр олгоно,
- Ирэх өвөл гал алдахгүйн тулд цахилгаан станцуудын засвар, шинэчлэл, нөөцийн мах, түлш шатахууны нөөц, цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зэрэг хэн бүхэнд хэрэгцээ шаардлагатай, хэрэгтэй зүйлдээ зориулна,
- Иргэддээ, илүү олон хүнд, эрэлт хэрэгцээ хамгийн өндөр зүйлдээ хэмнэсэн зардал, чөлөөлсөн мөнгөө зарцуулна,
- Эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй” гэлээ.