Хуулийн төсөл: 13-аас дээш насны хүүхэд сошиал хаяг ашиглана, танихгүй хэрэглэгчээс зурвас очихгүй

2026-08-25
by

“Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хууль”-ийн төслийг П.Наранбаяр тэргүүтэй УИХ-ын 9 гишүүн санаачлан боловсруулж, УИХ-д өнөөдөр /2026.08.25/ өргөн мэдүүллээ.

Энэхүү хууль нь,

  • Цахим орчин дахь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, аюулгүй байдлыг хамгаалах,
  • Хүүхдийг цахим дарамт, донтолт, заналхийлэл, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх,
  • Нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох,
  • Төрийн байгууллагуудын чиг үүрэг, хамтын ажиллагааг зохицуулах зорилготой.

Тэгвэл дөнгөж өргөн мэдүүлээд буй хуулийн төслийн онцлох заалтуудыг хүргэе.

6 дугаар зүйл. Технологийн хамгаалалтын арга хэмжээ

6.2. Нийгмийн сүлжээг 13 насанд хүрээгүй хүүхдэд ашиглуулахыг хориглоно.

6.3. Нийгмийн сүлжээнд 13 буюу түүнээс дээш 16 нас хүрээгүй хүүхдийн хэрэглээнд дараах урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ:

  • 6.3.2. хүүхдийн хувийн мэдээлэл, байршил болон бүртгэлийн нууцлалыг хамгаалах анхдагч тохиргоо хэрэгжүүлэх;
  • 6.3.3. хориотой, хүүхдэд хортой агуулгын харагдац, түгээлт, санал болгох алгоритмыг хязгаарлах;
  • 6.3.4. танихгүй хэрэглэгчээс шууд зурвас хүлээн авах боломжийг хязгаарлах;
  • 6.3.5. хориотой, хүүхдэд хортой агуулгыг мэдээлэх, гомдол гаргах, хаах технологийн боломжийг бүрдүүлэх;
  • 6.4. Энэ хуулийн 6.2, 6.3-т заасан зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор насны баталгаажуулалт хийнэ.

8 дугаар зүйл. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх, үүрэг

  • 8.2.1. хүүхдийн ашиглаж буй нийгмийн сүлжээний талаар мэдлэгтэй байх, цахим ур чадвараа дээшлүүлэх сургалт, зөвлөгөөг холбогдох мэргэжлийн байгууллагаас авах;
  • 8.2.2. хүүхдэд нийгмийн сүлжээний аюулгүй хэрэглээний мэдлэг олгох, эрсдэлээс өөрийгөө хамгаалах талаар зөвлөгөө өгөх;
  • 8.2.3. хүүхдийнхээ ашиглаж буй харилцаа холбооны сүлжээний дугаарыг хүүхдийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар болон эцэг, эх, асран хамгаалагчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаарын хамт үнэн зөвөөр бүртгүүлэн, хэрэглээнд хяналт тавих;
  • 8.2.4. гэр бүлийн орчинд хүүхдийн ашиглаж буй интернэтийг насанд хүрэгчдэд зориулсан контентын шүүлтүүртэй байхаар тохиргоог идэвхжүүлэх;

9 дүгээр зүйл. Боловсролын сургалтын байгууллагын чиг үүрэг

  • 9.2.2. суралцагчдад нийгмийн сүлжээнд ёс зүйтэй байх, бусдыг хүндэтгэх, хувийн мэдээллээ хамгаалах, нууцлал, аюулгүй байдлыг хангах, зохистой хэрэглээний талаарх мэдлэг, дадал олгох;
  • 9.2.3. нийгмийн сүлжээнээс үүдэлтэй аливаа сөрөг нөлөөлөлд өртөх эрсдэлтэй, эсхүл өртсөн суралцагчид шаардлагатай хүүхэд хамгааллын үйлчилгээ болон бусад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх;
  • 9.2.4. сургуулийн орчинд нийгмийн сүлжээ ашиглахыг хязгаарлах;
  • 9.2.5. нийгмийн сүлжээнд суралцагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол мэдээлэл, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэх.
  • 10.1.2. нийгмийн сүлжээнд 13 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхгүй байх;
  • 10.1.3. нийгмийн сүлжээнд 13 буюу түүнээс дээш 16 нас хүрээгүй хүүхдийг баталгаажуулан бүртгэх;
  • 10.1.4. нийгмийн сүлжээнд нийтэлсэн, түгээсэн, сурталчилсан хориотой агуулгыг ажлын 8 цагт багтаан устгах

Хуулийн төслийн дэлгэрэнгүй: https://d.parliament.mn/tusul/de6be276-02f3-45ba-b51b-05806b3f1ff3

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Бензин “од” болж, урт дараалал тасрахгүй байна. Хэндээ гомдох вэ!

Next Story

“DocX Улс төр 101”: МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн горилж байгаа вэ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага