Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр руу ордноос “чулуу” шидлээ

2026-09-15
by

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ордонд “од” болж байна. Удаан хугацаанд нам гүм байсан тэрбээр хэвлэлийнхэнд урт яриа өгөв. Мэдээж ярих нь ашигтай, нөгөө талаараа зорилго агуулсан учраас цааргалсангүй.

Намрын улс төр эд халж буй энэ үед тэд тархиа цухуйлгахгүй бол угаас болохгүй. Өөрөөр хэлбэл 30-ийн бүлэг. Ээлжит бус чуулганы өмнө МАН-ын дотоод сөрөг хүчин гэгддэг тэд Булган аймагт уулзсан. Ингээд Засгийн газрыг огцруулах дээр санал нэгдсэн гэдэг нэр зүүгээд байгаа. Гэхдээ эрс үгүйсгэж буй. Л.Оюун-Эрдэнэ ч мөн адил.

Харин тэр амлаж авсан “дайсан” Б.Энхбаярыгаа дүрмийн дагуу “хатгав”.

“Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхантай холбоотой асуудлын ард Б.Энхбаярыг байгаа. Өчигдөр мэдээлэл хийсэн ШШГЕГ-ынхныг түүний хатгаасаар хөдөлсөн. Г.Занданшатарын хоолойг боосон, одоо Н.Учралын хөлийг боож унагах гэж байна” гэх зэргээр түүн рүү чулуу шидэв.

Эцэст нь, “Н.Учрал Ерөнхий сайдыг өөрийн толгойтой байгаарай. Тэгж чадвал түүхэнд үлдэх Ерөнхий сайд болох байх гэж би хэлж байсан. Огцруулаад юм өөрчлөгдөхгүй байх” хэмээн бөөрөнхийлөөд, “түгжилмаа” нэр авсан бүлгийнхээ эмэгтэй гишүүдийг өмөөрөв.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн С.Бямбацогтын үг

Next Story

Гучийн бүлэг дээр очсон Н.Номтойбаяр 3 удаа хөөгдсөн МАН-тайгаа эргэж нэгдэх үү

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Гучийн бүлэг дээр очсон Н.Номтойбаяр 3 удаа хөөгдсөн МАН-тайгаа эргэж нэгдэх үү

Н.Номтойбаярын тэргүүлдэг Үндэсний эвсэл парламентад дөрвөн суудалтай. Н.Номтойбаярын хувьд цэвэр МАН-ын хүн. Гэхдээ гурван удаа хөөгдсөн. Хамгийн сүүлд түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр

Баян-Өлгийн удирдах албан тушаалтнуудад Ерөнхийлөгчийн өгсөн 6 үүрэг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэр