Гучийн бүлэг дээр очсон Н.Номтойбаяр 3 удаа хөөгдсөн МАН-тайгаа эргэж нэгдэх үү

2026-09-15
by

Н.Номтойбаярын тэргүүлдэг Үндэсний эвсэл парламентад дөрвөн суудалтай. Н.Номтойбаярын хувьд цэвэр МАН-ын хүн. Гэхдээ гурван удаа хөөгдсөн.

Хамгийн сүүлд түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан гэж үзсэн.

Ингээд Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэн хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, нэг жилийн хорих ял оноож байв. Энэ бол одоогоос зургаан жилийн өмнөх үйл явдал бөгөөд 2021 оны дөрөвдүгээр сарын 01-нд суллагдсан юм.

Уг процесс бол 202о 0нд намаасаа хөөгдмөгцөө Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших шийдвэр гаргасантай нь холбоотой өрнөсөн гэж уншигддаг. Тэр өөрөө ч хэлдэг. Буцаж МАН-руугаа очоогүй.

Харин 2024 оны сонгуулиар Үндэсний эвсэл байгуулж, сонгуульд өрсөлдөж, гишүүн болсноор улс төрд эргэн ирсэн. Ингээд болоогүй Н.Учралын Засгийн газар бүрэлдэх үед өнгөрсөн хавар Шадар сайдаар томилогдов.

Засгийн газрын бүрэлдэхүүнд ийн багтчихсан тул өмнөх шигээ ил цагаан шүүмжлэхгүй байгаа гэж харагдаж байсан ч тэр үнэндээ МАН-руу бага багаар шургалсаар байгаа аж.

Тодруулбал, тэр өчигдөр “МАН-ын эрх бүхий албан тушаалтнуудаас буцаад нэгдээч ээ гэдэг санал 2024 оноос хойш ирж байгаа. Албажсан юм алга. Миний өнгөрсөн 17 жил МАН-тай салшгүй холбоотой. Хэрэв албан ёсоор санал тавьбал эргэж харах ёстой. Гэхдээ дангаараа шийдвэр гаргах боломжгүй” гэх агуулга бүхий яриа өгсөн.

Анзаарвал, тэр хүчтэй сөрөг хүчин, нөлөө бүхий дуу хоолой байж чадсан тул түүнд Засгийн газар эвсэх санал тавьсан. Харин ял руу түлхчхээд, хөөж явуулчхаад МАН түүнд дахин тал засаж байгаа нь айсны шинж.

Харин өөрөө байгуулсан Үндэсний эвслээ орхиод буцаад ууган намдаа очиж чадах юм шиг ийн ярьж буй нь илүү их эрх ашиг тэнд байгааг илтгэж байгаа хэрэг.

Тэр буцаад очлоо гэхэд МАН-ын аль бүлэгт нэгдэх вэ гэдэг асуудал бас яригдана. Гэхдээ ээлжит бус чуулганы өмнө тодорхой болчихсон. Тэрбээр ээлжит бус чуулганы өмнө Булганд уулзсан 30-ийн бүлгийн уулзалтад очсон, зүгээр айраг уух гэж очоогүй гэдгээ хүлээн зөвшөөрчхөөд байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр руу ордноос “чулуу” шидлээ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Баян-Өлгийн удирдах албан тушаалтнуудад Ерөнхийлөгчийн өгсөн 6 үүрэг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэр