УИХ-ын ээлжит бус чуулган хааж, төсвийн тодотголыг III хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

2026-09-14
by

УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагаас хуралдаж, хаалтаа хийлээ.

Чуулганы хуралдаанаар 2026 оны тодотголыг төсвийн тухай болон төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн гэсэн саналыг томьёоллоор санал хураав. Ингээд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэн тул төсвийн тодотголыг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон бусад хороодод шилжүүллээ.

Ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дарга С.Бямбацогт,

“Одоогоос яг долоо хоногийн өмнө улс орны эдийн засаг, төсөвт тулгарч буй бодит хүндрэл, нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн. Төсвийн тодотголоор улсын төсвийн зардлыг танах, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, түлш шатахууны нөөц бүрдүүлэх, эрчим хүчний ситемийн найдвартай ажиллагааг хангах, цалин тэтгвэрийг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн амьдралд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж эхлээд байна.

Төсвийн тодотголын тооцооллыг сайтар нягтлан үзэх, хийдэл дутагдлыг нь засаж залруулах зүйл байхыг үгүйсгэхгүй. Үүнийг ирц оролцоо, идэвх санаачлагатай байж, эрүүл мэтгэлцээний зарчмаар оновчтой шийдэл, хувилбар дэвшүүлэн урагш ахиулах ёстой болохоос улдан чангааж, хойш сууснаар асуудал шийдэхгүй. Өрхийн орлогын үнийн өсөлтөөс хамгаалах, хүнс болон түлш шатахууны стратегийн нөөц бүрдүүлэх, төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлэх төсвийн тодотголоо яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай байна.

Эрхэм гишүүд ээ,

Ард түмэн та биднийг цалин тэтгэврээ нэмэх, түлш шатахууны дутагдал, цахилгаан хязгаарлалтыг хэрхэн шийдэхийг нүд цавчилгүй харж байгаа бөгөөд асуудлыг шийдэхгүй алдсан цаг хугацааны төлөөс монгол айл, өрх бүрд орлогын хомсдол, ААН бүрд санхүүгийн дарамт нэмж байгаа гэдгийг ойлгож байгаа байх. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу есдүгээр сарын 15-нд намрын ээлжит чуулган эхлэхтэй холбогдуулан ээлжит бус чуулганыг хуульд заасны дагуу ийнхүү өндөрлүүлж байна. Намрын ээлжит чуулганаар төсвийн тодотгол болон улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа тул гишүүд хуралдаандаа идэвхтэй оролцож зөв, мэргэн шийдвэр гаргахыг хүсье. УИХ-ын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье” гэлээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Баян-Өлгийн удирдах албан тушаалтнуудад Ерөнхийлөгчийн өгсөн 6 үүрэг

Next Story

Намрын ээлжит чуулган: Энэ 7 хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20