УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан 14 цагаас эхлэх товтой байсан. Өнөөдрийн чуулганаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад МАН-ын удирдах зөвлөлийн 100 хувийн саналаар дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн томилгоог танилцуулах учиртай. Гэсэн ч чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрэхгүй байна.
АН-ын бүлгийн хувьд 2027 оны төсвийг хэлэлцэхтэй холбогдуулан гурав хоногийн завсарлага аваад байгаа. Мөн тэд Ерөнхий сайдыг өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир хэмээн шахаж буй. АН-ынхан парламентад 42 суудалтай. Тэд өнөөдөр ирцдээ орохгүй нь.
МАН талаас мөн хэд хэдэн гишүүн ирцдээ орохгүй байна.
Тодруулбал, Д.Амарбаясгалан, Н.Алтаншагай, С.Амарсайхан, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Б.Батбаатар, Э.Болормаа, М.Ганхүлэг, Ц.Даваасүрэн, Ч.Номин, М.Энхцэцэг тэргүүтэй гишүүд алга.
Анзаарвал ихэнх нь 30-ийн бүлгийнхэн байгаа юм. Өөрөөр хэлбэл тэд бүлгээс нь ХЗДХ-ийн сайдыг давтан томилоогүй учир ийн ирцдээ орохгүй байгаа байж болох.
Одоогоор 126 гишүүний 51 нь буюу 40.5 хувь нь л ирцээ бүртгүүлжээ.