С.Молор-Эрдэнийг хилээр болон Улаанбаатараас гарахыг хориглож, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

2026-09-30
by

Философич С.Молор-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хангаж шийдвэрлэжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Молор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, цагдан хориод байсан юм.

Тэгвэл өчигдөр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч хянаад хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ.

Өөрөөр хэлбэл, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг, тус хэргийн нэр бүхий оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

“Туулын хурдны зам” төсөл ямар учраас зогсож, яагаад Х.Нямбаатарыг яллагдагчаар татсан бэ

Next Story

Японд айлчилсан Н.Учрал юу бүтээв

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Н.Номтойбаярын өгсөн есөн үүрэг

Улсын онцгой комиссын хуралдаанаар /2026.09.29/ эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын