Ирцдээ ордоггүй хоёр сайд

2026-09-22
by

УИХ-ын чуулганы хуралдаан ирц хангагдаагүй шалтгаанаар хоёр удаа хойшлоод байна. Өнөөдөр 14.00 цагаас дахин хуралдах товтой.

Хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-гишүүн Г.Тэмүүлэнг танилцуулах юм. Үүнтэй холбоотойгоор ирц бүрдэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, МАН-ын дотоод хагарлаас энэ бүхэн үүдэлтэй. Бүр тодруулбал, МАН-ын гучийн талынхан буюу Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 20 хүн гол нөлөөг үзүүлж байна. Нэмээд тэдний талд Н.Номтойбаяр тэргүүтэй Үндэсний эвслийн дөрвөн гишүүн бий.

Гучийн талаас Засгийн газарт Ц.Сандаг-Очир, Ч.Номин, Ж.Алдаржавхлан, Ц.Идэрбат, С.Амарсайхан нарын таван ч сайд байв. Энэ дундаас С.Амарсайханыг “сугалсан”. Түүний оронд 38 талаас Г.Тэмүүлэнг томилох процесс эд өрнөж байгаа ч тохиролцож чадахгүй хэд хонов.

Ирцийг харвал сайд нараас Н.Номтойбаяр, Ч.Номин хоёр ирцдээ орохгүй байгаа. Тэднийг “хөөгдөх болзлоо хангасан” гэцгээж байна. Гэвч Н.Номтойбаяр өөртэйгөө нийлээд дөрвөн кноптой. МАН хуваагдсан энэ үед аль ч талд тэр нүүртэй, хүчтэй, хэрэгтэй гэсэн үг. Одоогоор гучийн талд зогсoж буй. Харин Ч.Номинг хөөлөө гэхэд тэдний талыг улам хатууруулахаас цаашгүй. Үүсээд буй гацаа улам л үргэлжлэх болов уу.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

11 сар 2026
М Т W Т F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Previous Story

Н.Учралын хамаарал бүхий сургуультай холбогдсон 3.5 тэрбум төгрөг 8.3 тэрбум болж “томров”

Next Story

Тангаргаасаа няцах хэмжээний шалтгаан

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын Баасан гарагийн /2026.11.13/ чуулган эхэллээ. Одоогоор чуулганы системд 95 гишүүн ирцээ бүртгүүлэн, 75.4 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Гэвч системд бүртгүүлээгүй чуулганы танхимд орж