Тангаргаасаа няцах хэмжээний шалтгаан

2026-09-22
by

“Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” 

…гэж тангараг өргөсөн 126 гишүүнээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эдгээр 48 гишүүн даваа гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсонгүй. 

Үр дүнд нь 2026 оны Төсвийн тодотгол болон 2027 оны Төсвийг хэлэлцэх асуудал гацаад байна. Төсөв батлах бол УИХ-ын гишүүдийн хувьд бараг л номер нэг ажил нь. Хэрэв УИХ төсвөө баталчихвал иргэд, бизнес эрхлэгчид ирэх жилээ төлөвлөж, өвлийн бэлтгэлээ базаах ажил хүлээж байна. 

Гэвч гишүүд шалтгаангүй чуулганаа тасалсаар байгаа гэдгийг дахин тодотгоё. Энэ бол ажилдаа ирсэн хэрнээ ажлаа огт хийхгүй байгаатай агаар нэг зүйл. Харин энэ хугацаанд тангаргаасаа няцаж чуулганы ирцдээ орохгүй байх хэмжээний шалтгаан биш ганцхан шалтаг тэд хэлсэн. Тэр нь…

Б.Баярбаатар: Л.Энх-Амгалан уучлалт гуйвал манай гишүүд чуулганы хуралдаандаа сууна

Гэвч үнэндээ шалтгаан нь ХЗДХ-ийн сайдаас С.Амарсайханыг чөлөөлж, Г.Тэмүүлэнг томилохоор болсон нь энэхүү улс төрийн хямралын гогцоо болж буй нь хэнд л ойлгомжтой. Энэ томилгоо Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Баттулга нарын асуудал эргээд хуулийн байгууллагын босгоор давах аюулын харанга дэлдэж буй. Тэд өнгөрсөн намар Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилоход мөн л улсын төсвийг барьцаалж байв. 

Улс төрийн хямрал энэ байдлаараа үргэлжилбэл гишүүд дахиад л ирэх оны төсвийг нэр төдий хэлэлцсэн болоод бушуухан батлаад өнгөрөх хуулийн хугацаанд шахагдахаар байна. Төсвийг нэг бүрчлэн эмэрч, нямбай гэгч нь хэлэлцээд, чанартай батлах нь тэдний үүрэг, бас ажил. Тэндээс л иргэд хожно. 

Харин МАН-ын гишүүд парламентыг гацааж, улс төрийн хямралд аваачаад буй үл ойлголцлоо төрийн ордонд бус намын цагаан байрандаа шийдвэл зохилтой. Эрх баригчдын дотоод тэмцлээс болж 2025 оны Төсвийн гүйцэтгэлийг УИХ ном журмаар нь хэлэлцээгүй болохыг эргэн сануулъя.   

Харамсалтай нь, тэд хоёрхон жилийн өмнө өөрийг нь сонгосон Монгол Улсын иргэд, улс эх орныхоо ашиг сонирхолд үйлчлэхээ тангарагласан. Гэвч тэд өнөөдөр хувийн эрх ашиг, хэдхэн хүнийг хуулийн байгууллагын хаалга татахаас хамгаалж, эрх мэдэлд нь дахин аваачихын төлөө нийтийн эрх ашигт үйлчлэх тангарагаасаа няцлаа. 

Эрхэм УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танд болоод бусад гишүүдэд хоёрхон жилийн өмнө гишүүн болохдоо өргөсөн тангарыг тань дахин сануулъя. Та бүхэн өөрийг нь жагсаалтад багтааж гишүүн болгосон Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт үйлчлэх гэж тангараг өргөөгүй. “Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэнэ. Хэрэв тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэснийг тань дахиад сануулъя.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Ирцдээ ордоггүй хоёр сайд

Next Story

Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар УИХ-д танилцуулж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Н.Номтойбаярын өгсөн есөн үүрэг

Улсын онцгой комиссын хуралдаанаар /2026.09.29/ эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын

С.Молор-Эрдэнийг хилээр болон Улаанбаатараас гарахыг хориглож, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Философич С.Молор-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хангаж шийдвэрлэжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас