Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар УИХ-д танилцуулж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна

2026-09-22
by

Ирц хүрээгүй шалтгаанаар хоёр удаа хойшилсон УИХ-ын чуулганы хуралдааны ирц өнөөдөр хангагдаж, эхэллээ. Чуулгандаа суухгүй байсан МАН-ын гучийн талын гишүүд болон АН, Үндэсний эвслийнхэн ирцдээ оров. Тэд зөвхөн Г.Тэмүүлэнг томилох асуудал дээр л нэгдэж, ирцдээ орж байгаа гэв.

Ингэснээр УИХ-ын чуулганаар Г.Тэмүүлэнг томилох асуудал танилцуулагдаж, гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч байна.

Процессын хувьд Үндсэн хуулийн 39.4-т “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан.

Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд танхимын сайдаа өөрөө томилж, чөлөөлж, огцруулах эрхтэй. Ингэхдээ зөвхөн УИХ, Ерөнхийлөгчид танилцуулах хуулийн процессыг үйлдэх ёстой.

Г.Тэмүүлэнгийн хувьд 2016 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Түүнээс хойш одоог хүртэл буюу гурван удаа парламентын гишүүнээр сонгогдоод буй. Мөн 2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

11 сар 2026
М Т W Т F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Previous Story

Тангаргаасаа няцах хэмжээний шалтгаан

Next Story

МАН-ын хагарал АН-д халдварлав

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын Баасан гарагийн /2026.11.13/ чуулган эхэллээ. Одоогоор чуулганы системд 95 гишүүн ирцээ бүртгүүлэн, 75.4 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Гэвч системд бүртгүүлээгүй чуулганы танхимд орж