МАН-ын хагарал АН-д халдварлав

2026-09-22
by

Эрх баригч Монгол Ардын намын хагарал сөрөг хүчин Ардчилсан намд халдварлажээ. Ардчилсан намын лидерүүд болох Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар өнгөрсөн амралтын өдрүүдээр цацагдсан ярилцлагынхаа үеэр өнөөгийн улс төрийн талцал, хямралын аль талд нь байгаагаа маш тодорхой илэрхийлсэн.

Улмаар даваа гарагт МАН-ын дотоод хуваагдлын нэг тал болох 30-ийн бүлэг чуулганы ирцийг бойкот хийх зуур АН-ын нэр бүхий гишүүд бүлгийн шийдвэрээ зөрж ирцдээ орсон. “МАН-ын дуудлагын 5” гэж шүүмжлэгдсэн гишүүд үндсэндээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тойрон хүрээлэлд багтдаг улстөрчид багтаж байгаа бөгөөд АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан намын дүрмээ зөрчсөн эдгээр гишүүддээ хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. 

Харин мягмар гарагт ТЕГ-ын дарга асан Б.Хурц АН-ын намын дарга О.Цогтгэрэлийг эрх баригчдаас 54 тендер авсан. Намын дарга, бүлгийн даргын ажлаа өгөөд Д.Дорлигжав, Х.Баттулга нарын хамт намаасаа явах ёстой гэв. Хотын дарга Э.Бат-Үүл ч мөн адил саяхнаас намын даргаа хурцаар шүүмжлэх болсон. 

Ийнхүү МАН-ын дотоод хагарал АН-д халдварлаад байна. Ингэснээр эрх баригч намын гишүүд дунд 38:30 гэх хуваагдал үүссэн бол АН-д Ц.Элбэгдорж болон түүнийг тойрон хүрээлэгчдийн нөгөө талд Х.Баттулга, О.Цогтгэрэл гэсэн хагарал үүсчээ.   

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

11 сар 2026
М Т W Т F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Previous Story

Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар УИХ-д танилцуулж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна

Next Story

Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын Баасан гарагийн /2026.11.13/ чуулган эхэллээ. Одоогоор чуулганы системд 95 гишүүн ирцээ бүртгүүлэн, 75.4 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Гэвч системд бүртгүүлээгүй чуулганы танхимд орж