Н.Учралын хамаарал бүхий сургуультай холбогдсон 3.5 тэрбум төгрөг 8.3 тэрбум болж “томров”

2026-09-21
by

Ээлжит чуулган эхлэхээс долоо хоногийн өмнө ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан. Ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн. Гэсэн ч баталж амжаагүй, гуравдугаар хэлэлцүүлэг ч эхлээгүй байна.

Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр “босож” ирсэн нэг асуудал бол Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий хувийн сургуульд 3.5 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авч өгөхөөр тусгасан байсан гэх асуудал. Тодруулбал, Н.Учралын ээж захирлаар нь ажилладаг “Их засаг кинг” сургууль нэр холбогдоод буй. Харин Ерөнхий сайд болон тус сургуулийн захирал үгүйсгэж, “гүрийсээр” давсан.

Гэтэл эл асуудал намжилгүй явсаар 8.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан болж “томров”. Энэ асуудлыг Ардчилсан намын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж баримтаар дэлгээд байна.

Түүний хэлж буйгаар, Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий 3 сургууль, цэцэрлэг 8.3 тэрбум төгрөгийн санхүүжилт улсаас авчээ. Энэ нь 2023-2026 оны хооронд буюу гурван жилийн хугацаанд авсан нийт санхүүжилтийн дүн аж.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

11 сар 2026
М Т W Т F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Previous Story

АН-ын бүлэг: Олонх ирцээ бүрдүүлж орсон тохиолдолд УИХ-ын үйл ажиллагаанд оролцоно

Next Story

Ирцдээ ордоггүй хоёр сайд

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын Баасан гарагийн /2026.11.13/ чуулган эхэллээ. Одоогоор чуулганы системд 95 гишүүн ирцээ бүртгүүлэн, 75.4 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Гэвч системд бүртгүүлээгүй чуулганы танхимд орж