“Hero” Б.Баатарыг залилах, мөнгө угаах зүйл ангиар шалгаж, цагдан хорих шүүх хурал болж байна

2026-10-02
by

Өчигдөр буюу аравдугаар сарын 1-ний өдөр иргэд төв шуудангийн уулзварыг хааж, Төрийн ордны хажууд машинтай жагсаал хийсэн. Жагсаалын үеэр хэвлэлд ярилцлага өгсөн залуу “Монгол хаан” жүжгийн бренд логотой малгайг өмссөн байв. Тэгвэл тухайн малгайтай холбогдуулан “Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг жагсаал зохион байгуулсан байж болзошгүй хэмээн хууль хүчний байгууллагаас шалгаж байна гэх таамаг мэдээлэл гараад буй. Тэгвэл Б.Баатарыг зөвхөн өнөөдөр биш өнгөрсөн хугацаанд дараах хэргүүдээр шалгаж байгаа юм.

2025.07.23

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн асуудал хөндөгдөж, орлогыг нь АТГ-аас шалгаж, “Херо энтертайнмент групп” ХХК-иас нийт 300 сая төгрөгийг түүний дансанд шилжүүлсэнийг тогтоосон. 

2025.07.24 

Ингээд “Херо”-ийн олсон орлого нь хууль ёсны эсэхийг шалгахаар АТГ “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК захирал Б.Баатар, иргэн А.Амундра нарт холбогдох асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар мэдээлсэн байдаг. 

2025.11.12

ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр “Херо Энтертайнмент “Гэрэгэ тауэр”-ийн 14 давхрыг худалдан авахдаа хотын төвийн А зэрэглэлийн үнэтэй оффисыг мкв-ийг нь 3 сая төгрөгөөр авч, мөнгөө бүрэн төлөөгүй байхдаа нэр дээрээ шилжүүлж, гэрчилгээ авсан. Иргэний өмчийг дээрэмдсэн уг асуудлыг хуулийн байгууллагад шалгуулна” гэж мэдэгдсэн. 

2026.02.27

МАН-ын II Бага хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдөр болсон. Энэ үеэр намын дарга Н.Учрал нь “…Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран МАН-ын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга, хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундраг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй” гэж үзэж байгаагаа индэр дээрээс мэдэгдсэн. Энд нэр дурдагдсан хүн нь намын гишүүн А.Амундра мэт боловч Б.Баатарыг давхар хамааруулсан анхааруулгын агуулгатай байв. 

2026.02.28 

Намын даргын давхар утгатай анхааруулгын дараа Прокурорын байгууллага Б.Баатарт “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэх зүйл ангиар мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  2026 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ТЕГ-ын Мөрдөн шалгах албанд дуудсан ч Б.Баатар очоогүй. 

2026.03.23 

“Гэрэгэ тауэр”-ын 14 давхрыг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, “Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатар нарт “дээрэмдүүлсэн” талаар иргэн П.Хишигбаяр цахим сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн.

2026.03.25

Тэгвэл ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ 3 дугаар сарын 25-нд нь “Б.Баатар, А.Амундра нар гадаадад гараад, өөрийгөө гэмгүй мэтээр цахим хуудаснаа бичиж байна. Яагаад өөрийнх нь дансаар орж, гарсан асар их мөнгөний асуудлаа хууль хяналтын байгууллагад тайлбарлаж чадахгүй байгаа юм бэ. Буруугүй юм бол ирээд шалгуул” гэж мэдэгдсэн. 

2026.09.25 

Мөрдөн шалгах ажиллагаанууд ийн явсаар өнгөрсөн сарын 25-ны өдөр Б.Баатарт шүүхээс хилийн хориг тавьсан байдаг. Гэсэн ч Б.Баатар энэхүү хилийн хоригийг эсэргүүцэн таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах гомдлыг шүүхэд гаргасан юм. Нийслэлийн прокурорын газраас Б.Баатарт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах, гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах” тухай саналыг шүүхэд хүргүүлжээ. 

2026.10.01 

Харин өчигдөр жагсаалын өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх гомдлыг шүүх хэлэлцээд хилийн хоригийг хэвээр үлдээсэн. Мөн өчигдрийн жагсаалыг зохион байгуулсан хэмээн үзэж барих гэж байна гэх мэдээллийг УИХ-ын гишүүн асан Г.Уянга цахим хуудсаараа дамжуулан мэдээлж, Б.Баатарын байр суурийг хүргэсэн. 

2026.10.02

ТЕГ-аас өнөөдөр буюу 10 дугаар сарын 2-ны өдөр Б.Баатарыг саатуулан, цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Хялбаршуулах ажиллагааны шүүх  хүсэлтийг өнөөдөр хэлэлцэж байгаа. Гэтэл шүүх хурлын үеэр Б.Баатар шүүгчээсээ татгалзсан тул шүүх хурал түр завсарлаад байна. Хэрэв шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн авбал дахин шүүгч томилж хэргийг хэлэлцэнэ. Харин хүсэлтийг нь хүлээж авахгүй бол Э.Энхтүвшин шүүгч цагдан хорих эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. 

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

У.Хүрэлсүх: “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж, 330 сая ам.долларт хүрсэн

Next Story

Чуулган, төсвийн байнгын хороо: 2026 оны төсвийн тодотголын III хэлэлцүүлэг үргэлжилнэ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Ц.Идэрбат: Би ч цалингийн зээлтэй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ. Тэрбээр, Байгаль орчин , хүнс. хөдөө аж ахуин байнгын хорооноос зохион байгуулсан ерөнхий сонсголын

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням юу гэв

Өчигдөр /2026.10.04/ орой Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун түгээх станцуудын нөхцөл байдалтай танилцав. Энэ үеэрээ шууд дамжуулалт хийсэн. Түүний ярианд дараах өгүүлбэрүүд

У.Хүрэлсүх: “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж, 330 сая ам.долларт хүрсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна. Тэрбээр, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний