Ц.Идэрбат: Би ч цалингийн зээлтэй

2026-10-05
by

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Байгаль орчин , хүнс. хөдөө аж ахуин байнгын хорооноос зохион байгуулсан ерөнхий сонсголын үеэр олон асуудал хөндөгдсөн.

Нэгдүгээрт,

Хөдөө аж ахуйн салбарт олгогдсон зээл. Сүүлдээ ААН-үүдийн нэр, хувь хүний нэр дурдагдаад эхэлсэн. Долоо хоногийн өмнө зохион байгуулагдсан сонсголын дараа УИХ-ын гишүүд маань хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тодорхой мэдээллүүд өгсөн. Яамны хувьд ямар нэг байр суурь илэрхийлээгүй. Энэ нь хайнга хандаж байгаа зүйл биш.

Яам ажил хэрэгч сонсгол болоосой гэсэн байр суурьтай байсан. Тэр ч утгаараа бүх материалыг холбогдох байнгын хороо, шинжээчдэд хүргүүлсэн. Ойлгомжгүй, мэдээлэл дутуу гэдэг зүйлүүд мөн яригдсан. Дутуу бол хангая, хамтарч ажиллая гэж хэлсэн. Бэлэн байгаагаа илэрхийлсэн. Бидний зорилго нэг юм.

Шинжээчийн дүгнэлт шүүхийн шийдвэр биш. Шинжээч ямар нэг байдлаар алдсан ч байж болно. Оносон ч байж болно. Шижээчийн дүгнэлд дээр бүх юм суурилж явж болохгүй.

ХХААХҮ-ийн салбар дээр бүтээмж нь буураад байна. Импортын хамаарал нэмэгдээд байна. Ажиллах хүч нь буураад байна. Гэтэл өчнөөн их наядын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байхад үр дүн гарахгүй байна гэдэг зүйлийг ерөнхий агуулгаараа танилцуулсан. Бид шинжээчийн дүгнэлт дээр бас ажиллалаа.

Жишээ нь, газар тариалангийн салбар дээр гэхэд 2008 он буюу сонсгол зохион байгуулагдаж байгаа эхний он байна шүү дээ. 2025 оны 12 дугаар сарын 31 хүртэл үзэхэд газар тариалангийн үйлдвэрлэл дээр 172.5 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явагддаг байсан бол одоо 1.9 их наяд буюу 11.2 хувиар өссөн. Энэ бүх тоогоороо баталгаажна. Тариалангийн талбай 202,000 байсан бол 600 гаруй мянга болж өссөн байна. Хүнсний ногоо 6.4 мянга байсан бол 20.2 мянган га болж өссөн байна. Таримал тэжээл 5 мянга га-д тариалдаг байсан бол 93.4 мянга га-д тариалж байна. Энэ бол бодитой өсөлтүүд.

Ноолуурын бизнесийг хэн дуртай нь хийчихдэггүй. Өмнө нь ноолуурыг БНХАУ-ын ченжүүдийг авдаг байсан. Одоо бол үндэсний үйлдвэрүүд хамгийн түрүүнд авч эхэлдэг болсон.

Хүнсний хувьсгал мөн яригдаж байна. Ганцхан талх, нарийн боовонд өгөөд байсан юм байхгүй. Газар тариалан, хүнсний ногоо гээд үйлдвэрлэлүүд рүү өгсөн зээлүүд. 53 үйлдвэр шинээр байгуулагдсан байна. Хүнсий хувьсгал, Цагаан алт бүгд үйлдвэрлэл рүү шилжсэн. Энэ үр дүн гаргаж байгаа.

Нөгөө талдаа энэ үндэсний хөтөлбөрүүд рүү өгсөн 2.6 их наяд төгрөг “будаа” гэж ирээд л яриад байна лээ. Ямар юмных нь “будаа” болдог юм бэ. Энэ бүх зээл банкаар дамжиж байгаа. Хэн нэгэн сайдын гарын үсгээр барьцаа хөрөнгөгүй ч юм уу ийм хүмүүст энэ зээлийг огт өгөөгүй. Жишээ нь, 180 хэдэн тэрбумын зээл авсан нэг компанийг яриад байна лээ. Тэр чинь жил болгон ноолуур худалдаж авахад зээл авч байна шүү дээ. Тэр мөнгөөрөө малчдаас ноолуур худалдаж авч байна. Эргүүлээд төлж байна. Дахиад ирэх жил нь авч байна. Ийм л процесс явж байгаа. Тиймээс углуургаар нь ойлгоорой. Энэ жил нэг кг ноолуур малчдын гар дээр 200 гаруй мянга болж очсон шүү. Малчдад ямар их дэм болж очиж байгаа билээ.

Нэг эзэмшигчтэй 13 комнпаниараа улаан буудайн урамшуулал авчихлаа л гэнэ. Төрийн хууль, журам дээр улаан буудай тариалсан хүн урамшууулал авна гэчихсэн бол Чинбат нь байна уу, хэн нь байна хамаагүй шүү дээ. 10 хэдэн жил тасралтгүй тарьчихсан хүн тэр хугацаандаа аваад л явж байгаа.

Монголд бид бүгдээрээ цалингийн зээлтэй. Би ч цалингийн зээлтэй. Нэг өдөр өнгөрөхөд зээлийн эдийн засагч ярьдаг биз дээ. Зээлээ төлөөч ээ гэж. Тэгэхээд 2.5 их наядаар нь банкныхаа хөрөнгийг тавьж туучхаад тоохгүй сууж байдаг арилжааны банк битгий хэл ББСБ ч байхгүй Монголд. Ломбард ч байхгүй. Тиймээс үндэсний хэмжээний төсөл хөтөлбөрүүдэд олгогдсон бүх зээлүүд барьцаатай. Хэрвээ төлж чадахгүй бол хамаг юмаа хуу хамуулаад явдаг банкны хатуу тогтолцоо үйлчлээд л явна” гэлээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням юу гэв

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням юу гэв

Өчигдөр /2026.10.04/ орой Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун түгээх станцуудын нөхцөл байдалтай танилцав. Энэ үеэрээ шууд дамжуулалт хийсэн. Түүний ярианд дараах өгүүлбэрүүд

У.Хүрэлсүх: “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж, 330 сая ам.долларт хүрсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна. Тэрбээр, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний