Өчигдөр /2026.10.04/ орой Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун түгээх станцуудын нөхцөл байдалтай танилцав. Энэ үеэрээ шууд дамжуулалт хийсэн. Түүний ярианд дараах өгүүлбэрүүд хамгийн олн давтагдав.
Нэг өгүүлбэрээр,
-Машинууд дээр хязгаарлалт хийхгүй бол дахин дахин ирж оочерлоод, аваачиж суллаад, дамлаж зараад байна.
-ШТС-ууд дээр дэлгэц тавиад номерийг нь уншуулдаг болчихмоор байгаа юм. Нэг өдөрт нэг л авахаар зохицуулъя.
-Жаахан доошлуулж байж хий л дээ.
-Шагладаг гарууд зориуд бужигнуулаад байна.
-Шөнө хаагаад маяглаад байдаг, “СОД”-ынхон хэр байна.
-Загнаад байвал битгий өг л дөө. Заавал загнуулж үйлчлэх албагүй шүү дээ.
-QR-ийг машины дугаартай холбоё.
-Хэр, удаан оочерлов. Бензин гадна, дотногүй олдохгүй чанга байна.